Италид банкны хуягласан машин руу довтолж 2.3 сая евро дээрэмджээ


Италийн өмнөд хэсэгт орших Бари хотоос холгүй зам дээр зэвсэглэсэн дээрэмчид банкны хуягласан машин руу довтолж 2.3 сая евро дээрэмдээд зугтсан тухай The Local” сонинд мэдээлжээ.

Дээрэмчид тэтгэврийн мөнгө тээвэрлэж байсан банкны хуягласан машины замыг шатаж буй хоёр ачааны машинаар хаажээ. Тэд хуягласан машин арга буюу зогсоход экскаваторын шанагаар дээврийг нь эвдлэн автоматаар гал нээж хамгаалагчдыг сүрдүүлсээр мөнгө дээрэмдээд хоёр суудлын машинд сууж зугтсан аж.

Гал унтраагчид шатаж буй ачааны машинуудыг замаас зайлуулж, хэргийн газарт цагдаа нар үзлэг хийж замын хөдөлгөөнийг олон цагийн турш хаажээ. Дээрэмчид хэн болохыг тогтоогоогүй байна.

Б.Туг    

 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Amjilt - 116.25.191.1892019-01-05 20:38:05

Goyo shu! Uramtai shaasan bn

sparrow - 202.21.113.1712019-01-05 14:09:11

ovoo shu ene itali mafia

l - 178.165.128.1052019-01-05 12:19:44

kino kino

l - 178.165.128.1052019-01-05 12:19:44

kino kino