Холын зайн марафонд Монголын тамирчин Б.Буджаргал дахин түрүүлжээ

АНУ-ын Аризона мужид болсон холын зайн гүйлтийн 6 өдрийн марафонд ОУХМ, Монголын тамирчин гүйлтийн дэлхийн аварга Б.Буджаргал түрүүлсэн мэдээ дөнгөж  сая ирлээ. Б.Буджаргал 485 миль буюу 787 км гүйж нэгдүгээр байр эзлээд байна. Тэрээр үүний өмнө хэт холын зайн гүйлтийн 10 өдрийн тэмцээнд түрүүлж дэлхийн аварга болж байсан юм.


Тус мужийн Фийникс хотноо зохиогдсон энэхүү холын зайн марафонд Монгол Улсаас олон улсын хэмжээний мастер, 10 өдрийн гүйлтийн дэлхийн аварга  Б.Буджаргалын хамт ОУХМ Д.Ганбат болон гүйлтийн тамирчин Н.Мөнхтуяа нар оролцсон байна. Тус тэмцээнд 30 гаруй улсын 300 орчим тамирчин хурд хүч, тэсвэр хатуужил гарган өрсөлджээ. Тэмцээн 6 өдрийн турш үргэлжилж тамирчид 24 цаг 72 цаг 6 өдөр гэсэн ангиллаар оролцсон юм.


Тэмцээнд оролцогчид 1,6 км тойрог замаар  6 өдөр 6 шөнийн турш тасралтгүй гүйж хамгийн олон км замыг туулсан оролцогч ялагч болдог дүрэмтэй ажээ.

Сэтгэгдэл бичих