Помпео: АНУ-ын цэрэг Сириэс гарч эхэллээ

Америкийн цэргийнхнийг Сириэс гаргана гэж АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн оны сүүлчээр зарласан юм.

Америкийн цэргийн албан хаагчид Сириэс нэгэнт гарч эхэллээ гэж АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майкл Помпео мэдэгдсэнийг  Newsmax сайт мэдээлсэн байна.

 “Би хугацааны талаар мэдээлэл өгч чадахгүй.  Бид Сириэс хэзээ бүрэн гарахыг дайснууд мэдээсэй хэмээн  би хүсэхгүй байна” гэж тэр онцлон тэмдэглэжээ.

Ингэхдээ АНУ  террорын “Лалын улс” бүлэглэлийн эсрэг кампанит ажлыг үргэлжлүүлж, “нийт Ойрхи Дорнодод тогтвортой байдлыг хангахыг”  дээд зэргээр мэрийх болно” гэж тэр тэмдэглэсэн байна.

Одоо тэнд АНУ-ын хоёр мянга орчим цэргийн албан хаагч байгаа ажээ.  Трамп цэрэг гаргах ажлыг алгуурлахаар шийдвэрлэсэн нь сүүлд тодорхой болсон юм. Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж байгаагаар,  цэрэг гаргах ажил дөрвөн сараар сунжирч мэдэх ажээ.


 


С.Инда

 


Сэтгэгдэл бичих