Б.Цолмон: Асрамжийн газар байдаг гурван хүүгээ зүүдлээд унтаж чаддаггүй

Cүхбаатарын талбай дээр өнгөрсөн оны сүүлчээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан эсэргүүцлийн тайван жагсаал болсон билээ. Энэхүү “МАНАН дэглэмийн эсрэг Монгол түмний нэгдэл” жагсаалын үеэр 34 настай, барилгачин мэргэжилтэй Б.Цолмон гэх залуу хувцсаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлсэн юм. ZINDAA.MN сайт түүнтэй холбогдож, ярилцлаа. 


-Юуны өмнө та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Намайг Б.Цолмон гэдэг, 34 настай. Улаанбаатар хотод төрсөн. Дархан-Уул аймаг руу 1994 онд шилжсэн. Тэндээ арван жил, их сургуулиа компьютер, программ хангамж мэргэжлээр төгссөн. Дархан-Уул аймгаас хотод ирээд таван жил болж байна. Улаанбаатар хотод ажиллаж, амьдрахаар ирсэн.


-Эцэг, эхээсээ хэдүүлээ вэ?

-Би эцэг, эхээсээ хоёулаа. Дээрээ нэг эгчтэй. Аавыг минь Бумандэлгэр гэдэг, хотынх, ээжийг маань Чимэгээ гэдэг, Дарханых. Манай аав хөгжимчин мэргэжилтэй, урлагийнхан сайн мэднэ. Харин ээж уран нугардаг байсан. Сүүлд тэд маань уран бүтэлээ орхиж бизнес хөөж эхэлсэн байдаг. Гэвч ээж минь 2006 онд, аав минь 2013 онд зуурдаар бурхан болсон.

-Уг нь, гэр бүлийнхэн тань урлагийнхан юм байна шүү дээ. Гэхдээ та яагаад тэс хөндлөн мэргэжил сонгосон юм бэ?

-Би барилгын чиглэлд сонирхолтой. Компьтер, программ хангамж чинь их сайхан мэргэжил шүү дээ. Их сургуулиа 2012 онд төгссөн. Оюутан байхдаа ажил хийдэг байлаа. Хоёрдугаар курт байхдаа бааранд хамгаалагч, дөрөвдүгээр курстээ “Соёмбо” кино театрт кино механикч хийдэг байсан.

-БАРИЛГА ДЭЭР ХИЙ ГЭСНИЙГ НЬ Л ХИЙДЭГ-


-Барилга дээр ажилладаг гэж сонссон. Яг ямар ажил хийдэг юм бэ?

-Хий гэснийг нь л хийдэг. Бүгдийг нь л хийдэг гэж ойлгож болно. Гэхдээ одоохондоо барилгын дотоод засал, чимэглэлийн ажил хийж байна. Жилийн дөрвөн улирал ажилладаг гэх үү дээ. Тогтсон нэг компанид харьяалагддаггүй. Ажлаа ихэвчлэн зар, мэдээгээс олдог.

-Гэр бүлтэй юу?

-Тийм. Би гурван хүүтэй. Гэхдээ одоогоор тусдаа амьдардаг.

-Яагаад тэр вэ?

-Хүний л амьдрал хойно. Эхнэр, хүүхдээсээ салаад хоёр жил болж байна. Хэн ч ганцаараа амьдрахыг хүсэхгүй шүү дээ. Бүгд л гэр бүлтэйгээ амьдрахыг хүснэ.

-Одоо эхнэр, хүүхэд нь хаана байдаг юм бэ?


-Уулзах боломжгүй байдаг гэсэн үг үү. Эсвэл эхнэр тань уулзуулдаггүй хэрэг үү?

-Өнөөгийн нийгэм чинь ийм л болчихсон байна шүү дээ. Хоёр хүний дундуур хүн орж ирнэ. Яагаад эхнэр, нөхөр хоёр хамт амьдарч болдоггүй болчихсон юм бэ. Би бодоод бодоод ойлгодоггүй. Эр хүний муу нь гэр бүлээ авч явж чадаагүй л байх. Бас аль, алинаас нь л хамаарна л даа. Эхнэр, нөхрүүд хоорондоо маш сайн ярилцаж байх хэрэгтэй. Жижиг, сажиг зүйл дээр ч ярилцаж байх шаардлагатай. Бүх зүйлийн учир шалтгаан, зангилаа шүү дээ.

-ҮНЭХЭЭР ТУЙЛДАА ХҮРЭЭД Л ӨӨРИЙН ЭРХГҮЙ ХУВЦАСАА ТАЙЛЖ, ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛСЭН-


-Сүхбаатарын талбай дээр УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах эсэргүүцлийн тайван жагсаал болсон. Энэ үеэр та хувцасаа тайлж, эсэргүүцлээ илэрхийлсэн. Энэ талааараа сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

-Одоо ажиллаж байгаа компанийнхаа даргад жагсаалд оролцохоор явах гэж байгаагаа хэлэхэд хэрхэн хүлээж авсан бэ?

-Зөвшөөрсөн л дөө. Харин намайг жагсаалд очоод хувцасаа тайлж байгааг хараад араас ирсэн байсан.

-Эгч тань мэдээд юу гэж хэлсэн бэ?

-Жаахан уурласан л даа. Гэхдээ жагсаалд оролцох эсэх эрх бий. Тэрийгээ ойлгуулж хэлсэн л дээ, эгчдээ.

-Өнөөдөр нийгэм хүнд байна. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдөж байна шүү дээ. Харин та залуу хүний хувьд ямар бодолтой байдаг вэ. Юунд эмзэглэж явдаг вэ?

Сэтгэгдэл бичих