Трампын үед АНУ-ын улсын өр 2 их наяд доллараар нэмэгдээд байна


Дональд Трампыг ерөнхийлөгчөөр ажилласан бараг хоёр жилийн хугацаанд  АНУ-ын улсын өр  бараг 2 их наяд  доллараар нэмэгджээ.  Телевизийн CNN суваг АНУ-ын сангийн яамны баримт сэлтийг иш татан ингэж мэдээлсэн байна.

Одоо энэ өр 21,974 их наяд доллар болоод байгаа ажээ.

2008 оны санхүүгийн хямралын дараа  улсын өр эрчимтэй нэмэгдэж эхлэснийг CNN онцлон тэмдэглэсэн байна.  Дональд Трампыг ерөнхийлөгч болоход өрийн хэмжээ багасч эхлэсэн ч,  2017 оны сүүлчээр татварын шинэтгэлээс болоод улсын өр дахин өсч эхлэж,  оны сүүлч гэхэд 20,455 их наяд доллар болжээ. 


2018 онд АНУ-ын улсын өр дотоодын нийт бүтээгдэхүүний 78% болсон нь 1950 оноос хойшхи хамгийн их үзүүлэлт болж байгааг конгрессын төсвийн газраас мэдээлжээ. 


С.Инда

Сэтгэгдэл бичих