Эштон Катчер, Мила Кунисын ээлжит болзоо

Холливудын алдарт хосын нэг болох Эштон Катчер, Мила Кунис нар нэгэн романтик үдшийг хамтдаа өнгөрөөжээ.

Өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрөөр “That`s 70” шоуны хосууд маань Бельги улсын хамгийн романтикт тооцогддог  Бружст хотын эртний гүүр, хуучны гудамжаар морин тэрэг хөлөглөн хамтдаа зугаалсан нь  хүмүүсийн анхаарлыг ихэд татжээ.

Өдгөө 35 настай Эштон Катчер, 29 настай Мила Кунис нар залуу хосууд гэсэндээ шоколад идэн, гудамжаар хөтлөлцөн алхаж, хамтдаа оройн зоог барин их хөгжилтэйгөөр цагийг өнгөрөөх болсон байна.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих