Канье Уэст Зул сарын баяраар гэргийдээ 14 сая долларын бэлэг барьжээ

Канье Уэст Зул сарын баяраар гэргийдээ 14 сая долларын бэлэг барьжээ


Рэпер Канье Уэст Майами хотод “тэрбумтнуудын наран шарлагын газар” гэгддэг дүүрэгт  гэргийдээ байр бэлэглэснийг хэвлэлд мэдээлсэн байна.

  436 хавтгай дөрвөлжин метр талбай бүхий Зул сарын баярын бэлэг “Faеna House” өргөөний 18 давхар цамхагт байдаг ажээ. 

Рэпер  саравчит тагттай 4 өрөө байр бэлэглэсэн бөгөөд түүнчилэн энэ өндөр байшинд усан сан, гимнастикийн  заал, спа, газар доoрхи гарааш байдаг  гэнэ. 

Загвар өмсөгч шинэ оны бэлэгт баярлаж, энэ нь түүний хувьд гэнэтийн бэлэг болжээ.  Нэртэй тэрбумтан Кен Гриффин, Ллойд Бланкфейн, Леонид Блаватник  нар түүний хөрш байх гэнэ. 

Канье гэргийдээ зориулсан байрыг Блаватникийн дүүгээс худалдан авч өгсөнийг  тэмдэглэж байна. 

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zzz - 59.153.115.1942019-01-03 11:20:47

setgvvlchee kim kardashian zagvar umsugch bish shv ....reality tv od gevel taarjiinuu ain ....