2018 онд хамгийн их орлого олсон кинонууд


Улиран одсон 2018 онд дэлхийн хамгийн их орлого олсон кино бол 2.048 тэрбум ам.доллар цуглуулсан Энтони ба Жо Руссо нарын найруулсан “Өшөө авагчид: Хязгааргүй дайн” (“Avengers: Infinity War”) ажээ. Супер баатруудын тухай өгүүлэх “Marvel”-ийн комик номын зохиол дээр үндэслэсэн тус кино хоёр тэрбум ам.доллараас дээш орлого олсон бүх цаг үеийн дөрөв дэх дэлгэцийн бүтээл болсон юм.

Жагсаалтын хоёрт мөн л комик зохиолоор сэдэвлэсэн “Хар ирвэс” (“Black Panther-1,346 тэрбум ам.доллар), гуравт 1990-ээд оны алдарт уран зөгнөлт киноны үргэлжлэл “Юрийн галавын цэцэрлэг: Нурж унасан хаант улс” (“Jurassic World: Fallen Kingdom”-1,304 тэрбум ам.доллар) тус тус бичигдсэн байна.

Дөрөвт дэлхийн кино театруудаас 1.2 тэрбум ам.доллар цуглуулсан “Гайхлууд 2” (“Incredibles 2”) хүүхэлдэйн кино, харин тавд адал явдалт “Веном” (“Venom”-845,5 сая ам.доллар) кино оржээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих