2000 жилийн тэртээ гээсэн бөгжийг олжээ

Археологчид Иерусалимын Давид хотын үндэсний паркаас Хоёрдугаар сүмийн үеийн эмэгтэй хүний бөгж олсныг хэвлэлд мэдээлсэн байна.


Израилийн эртний  эд өлгийн удирдах  газрын археологчид Давид хотын Үндэсний паркт малтлага хийж байхдаа үнэт чулуу бүхий эртний бөгж  олжээ. Өнөө үеийн адил эрт дээр цагт эмэгтэйчүүд усанд орохынхоо өмнө бөгж, чимэг зүүлтээ  мөн  авдаг байсан  нь тодорхой. Тэгээд заримдаа бөгж, зүүлтээ  бас мартчихдаг байсан хэрэг гэдгээр мэргэжилтнүүд  ийм олдвор олдсоныг  тайлбарласан байна.

Эмэгтэй Иерусалимд хүрэх Мөргөлчдийн замд зан үйлийн шинжтэй усны онгоцонд  орохын өмнө үнэтэй бөгжөө авсан хэрэг.  Дараа нь тэр цааш явахдаа, бөгжөө маргтсан юмуу гээсэн байх гэж гэж экспедицид оролцогчдын нэг, археологч Ари Леви үзэж байна.  Энэ явдал хоёр мянга орчим жилийн өмнө болжээ. 

Эрлийн ажлын явцад олдсон бусад зүйлийн зэрэгцээ энэ бөгж нь нэг хүний түүхийг бусад хүний ахуй, дадал зуршилтай холбон судлаж, түүнчилэн  Хоёрдугаар сүмийн үеийн (манай эриний өмнөх 516 он – манай эриний 70 он)  нийгмийн амьдралын түүх-соёлын онцлогийг судлах  боломжийг эрдэмтдэд олгож байна.  Энэ нь сүм рүү еврейн   мөргөлчдийн явдаг байсан  гол зам байжээ гэж түүхчид үзэж байна. Зан үйл үйлдэхэд хэрэглэдэг байсан  усны онгоц  Шилоахын усан сангаас Сүмийн уул хүрдэг эртний дагтаршсан замын дэргэдээс олджээ.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.179.24.52019-01-02 07:40:18

МӨН БУУДВАА. ГЭЭСЭН ГЭНЭ ЭЭ.НЭРТЭЙГЭЭР НЬ ХУЛГАЙД АЛДАГДСАН БӨГЖИЙГ ОЛЛОО ГЭЭЧ.НӨГӨӨ ЛАМ НАРААСАА АСУУГААЧ.ДАЛДЫГ ХАРДАГ ДАЛАЙ МАЛАЙ ГЭДЭГ ГУНШИН ЗЭРЭГ ДЭВТЭЙ БИЗ ДЭЭ.ХАХАХА