УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвлэрсэн үү

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нар удаан хугацааны тэмцэлдээ цэг тавьж өнөөдөр эвлэрсэн гэх мэдээлэл www.sonin.mn зэрэг зарим хэвлэл, мэдээллийн хэрэгслээр гарч эхэллээ. 

Өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд тэргүүтэй төрийн өндөрлөгүүд 40 гаруй минутын хугацаанд уулзсан гэх албан мэдээлэл гараад байна. Уулзалтаар чухам ямар асуудлыг хэлэлцсэн нь тодорхойгүй ч УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар эвлэрэх асуудлаар ярилцсан байх магадлалтай байна. 

Зарим хэвлэлд мэдээлж буйгаар эвлэрэх саналыг намын даргын хувиар Ерөнхий сайд У.Хүрэлсүх гаргаж М.Энхболдод Цагаан хадаг барьсан гэх мэдээлэл ч гарч байна.   

Эрх баригч намын хоёр даргын зөрчилдөөнөөс үүдэн УИХ-ын үйл ажиллагаа  дөрвөн долоо хоногийн хугацаанд гацаанд ороод байгаа билээ. Тодруулбал, У.Хүрэлсүхийн талын 38 гишүүн УИХ-ын дарга М.Энхболдыг огцрох хүртэл байнгын хороо, УИХ-ын чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдэн бойкот зарласан. Үүнээс үүдэн хэд, хэдэн сайдын томилгооноос эхлээд олон чухал хууль хэлэлцэгдэхгүй гацаанд ороод байгаа. 

Хэрвээ У.Хүрэлсүх, М.Энхболд нар эвлэрсэн бол төрийн ажил болон УИХ-ын үйл ажиллагаа энэ долоо хоногоос хэвийн үргэлжлэх нь. 

medee.mn

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.179.24.52019-01-02 07:30:33

ЭНЭ 2 ЭВЛЭРВЭЛ МАНАН БҮР БАТ ХАМГААЛАЛТАНД ОРЖ НӨГӨӨ ТЭМЦЭЖ БАЙГАА АН МАН-ЫН ГИШҮҮДИЙН ТЭМЦЭЛ ЮУ Ч БИШ БОЛЖ ТЭД ХЭН Ч БИШ БОЛНО.АРАЙ Ч ИЙМ УРВАЛТЫГ ХҮРЭЛСҮХ ХИЙХГҮЙ БАЙЛГҮЙ ДЭЭ.ХЭРВЭЭ ХИЙВЭЛ ЖИНХЭНЭЭСЭЭ ДАЙН ГАРНА.

ИРГЭН - 202.72.245.2022019-01-01 18:36:16

Really,

namiin nuhud - 103.229.120.822019-01-01 11:56:07

hudlaa shal hudlaa tehiin bol temtsel hurtsdanaaaaaaa

Ахмад ажилтан - 203.169.50.1132019-01-01 11:47:31

Хэрэв эвлэрсэн бол 2020 онд нэг ч суудал авалгүй улс төрийн тавцангаас арчигдана биз, өөр яахав

Zzzz - 103.26.193.1972019-01-01 09:38:35

Ewlerch tenegteegui bgaa tegwel ch Hurelsukh mash muu Hun bolj taarna

On - 66.181.160.1202019-01-01 00:46:43

Onigoo bhaa

хол оо очиж гуц - 103.212.116.2182018-12-31 20:52:46

мияа

- 202.9.43.1562018-12-31 20:49:31

Ямарч тохиолдолд эвлэрч тэнэгтэхгуй байхаа

Zochin - 202.126.89.992018-12-31 20:39:12

Mieeetei evlervel shudarga bustai evlerene gesen ug tiim zuil naihgui bhaa

Zochin - 202.126.89.992018-12-31 20:39:12

Mieeetei evlervel shudarga bustai evlerene gesen ug tiim zuil naihgui bhaa

Простой граж-н MGl - 202.9.42.2092018-12-31 19:08:50

Так и доказано, что "все они один хуй". Все это было спектакль.

ЗОЧИН - 150.129.140.2302018-12-31 18:32:00

АРД ТҮМЭН ЯМАР ТОГЛООМ БИШ ДЭЭ. ТАЛБАЙ ДЭЭР ЖАГССАН 20 МЯНГАН ХҮН ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ӨӨРЧЛӨЛТИЙГ ХҮССЭН ШҮҮ . ЭНЭ ХУДЛАА БИЧЭЭД БАЙГАА ХҮМҮҮСТ ХУУЛИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭЛГЭВЭЛ ЗОХИНО. ЭНЭ ЧИНЬ ХҮНИЙГ ГҮТГЭН ДОРОМЖИЛЖ БАЙГАА ХЭРЭГ ДАРУЙ МӨН ХЭМЭЭН АРД ОЛОН ҮЗЭЖ БАЙГААГАА ДАМЖУУЛЖ БАЙНА

Зочин - 59.153.115.382018-12-31 18:12:14

ЖДҮ 60 тэрбум нам болох нь дээ. Яасан ч далаараа цээр тавиулж ханадаггүй ард түмэн юм.