Хуруу бүр 2 эрхтэнтэй холбоотой: өөрийгөө 5 минутад эмчлэх япон арга

Зөв цэгүүдийг идэвхижүүлэх нь эрүүл мэндийг сайжируулдаг.

Япончууд өөрийгөө эмчлэх үр нөлөөтэй аргуудыг олон зууны туршид хэрэглэж иржээ. Тийнхүү ердөө 5 минут ордог нэг аргыг та бүхэнд танилцуулж байна.

Жин Шин Житсу бол хурууны тодорхой цэгт нөлөөлөх замаар сэтгэл санааны тэнцвэрт байдлыг сэргээдэг японы эмчилгээний  урлагийн эртний хэлбэр юм. 

Эмчилгээний үр нөлөө нь хуруу бүр биеийн хоёр эрхтэнтэй холбоотой гэсэн итгэл үнэмшилд суурилдаг бөгөөд хурууны зөв цэгүүдэд нөлөөлснөөр биеийн болон сэтгэл санааны байдлаа  сайжируулж болно.



Энэ 5 минутын үр нөлөөтэй  арга нь олон өвчний хувьд гайхалтай давуу талтай бөгөөд үүнийг хэрхэн хийвэл зохих вэ?

Тодорхой дотор эрхтнийг илааршуулахын тулд та зохих хурууг зүгээр л нөгөө гараараа барьж, 3-5  минутын  чанга атгах ёстой. Тэгээд гүн амьсгалж, дараа нь бүх хуруундаа ээлжилэн  гараараа гурван минут орчим  массаж хийнэ. 

Тийнхүү ямар эрхтэн ямар хуруутай холбоотой вэ гэвэл:

-Эрхий хуруу

Ходоод, дэлүүтэй холбоотой.

Сэтгэл санааны байдал: сэтгэл санааны гутрал, сэтгэл тавгүйтэл. 

Нийтлэг шинж тэмдэг: арьсны асуудал, невроз, толгой өвдөх, ходоод өвдөх. 

-Долоовор хуруу

Бөөр, давсагтай холбоотой.

Сэтгэл санааны байдал: айх, сандарч тэвдэх, урам хугарах. 

Нийтлэг шинж тэмдэг: шүд өвдөх, булчин өвдөх, нуруу өвдөх,хоолны шингэц муудах.

-Дунд хуруу

Элэг, цөстэй холбоотой.

Сэтгэл санааны байдал: уурлах, цухалдах.

Нийтлэг шинж тэмдэг: толгой таллаж өвдөх, ядрах, цусны эргэлтийн асуудал, сарын тэмдгийн үеийн өвдөлт, духаар өвдөх. 

-Ядам хуруу

Уушиг, бүдүүн гэдэстэй холбоотой.

Сэтгэл санааны байдал:  гуниглах, айх, таагүй бодол санаа төрөх.

Нийтлэг шинж тэмдэг: хоолны шингэц муудах,  багтраа, амьсгаадах, арьсны өвчин. 

-Чигчий хуруу

Зүрх, нарийн гэдэстэй холбоотой

Сэтгэл санааны байдал: сэтгэл түгших, невроз, өөртөө итгэлгүй болох.

Нийтлэг шинж тэмдэг:  ясны асуудал, зүрхний өвчин, хоолой өвдөх,

Танд ийм шинж тэмдэгүүд илэрвэл, энэ 5 аргыг хэрэглээд үз,  үүний эерэг үр нөлөөнд гайхах болно.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Өвгөн ах - 202.9.43.532019-01-02 09:36:14

Шинэ оны мэнд хүргэе ээ! Бичиж байгаа юм аа сайн нягтлаж, өөр эх сурвалжтай харьцуулж байж нийтлэж байхгүй бол энэ мэтийн буруу зөрүү, хайш, яайш юм тавиад байвал нэрээ баасдаж, нүүрээ улайлгах юм зөнгөөрөө л гарна даа Инда минь. Энд тавьж байгаа мэдээлэл чинь үй олон хүнд хүрч байгаа гэдгийг ямагт санаж яваарай. Амжилт.

ИРГЭН - 202.179.24.52019-01-02 07:56:01

ЗУРАГТАЙ НИЙЦЭХГҮЙ БНА ДАА.ОРОС ХЭЛ МЭДДЭГ ЮМ БОЛ УУ