Уле Гуннар Сулшерийн удирдлага дор "Манчестер Юнайтед” гурав дараалан хожлоо


Английн Премьер лигийн хорьдугаар тойрогт Жозе Моуриньюгийн халааг авсан Норвеги дасгалжуулагч Уле Гуннар Сулшерийн удирдлага дор “Манчестер Юнайтед” багт ёстой л жигүүр ургасан уу гэмээр гуравдахь удаагаа дараалан итгэлтэй нь аргагүй өрсөлдөгчөө хожлоо.

Энэ удаа “улаан чөтгөрүүд” “Борнмут” багийг 4:1-ээр буулган авчээ. Талбайн эзэн багаас Жозе Моуриньюд гологдож явсан франц тоглогч Пол Погба хоёр гоол оруулж, Рашфорд, Лукаку нар тус тус нэг удаа гоолдсон юм.

Премьер лигийн дунд хавьцаа сажилж явсан “Манчестер Юнайтед” дээшээ огцом цойлон тавд бичигдэж буй “Арсенал”-аас гуравхан онооны зөрүүтэй болж, Европын цомуудад оролцох эрх бүхий бүсэд дөхөж очлоо.

Энд сонирхуулахад, Уле Гуннар Сулшерээс өмнө дасгалжуулагчаар томилогдоод эхний гурван тоглолтдоо дараалан гурваас дээш гоол оруулан хожиж байсан нь ганцхан Крейг Шекспир ажээ.

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zochin - 202.126.89.992018-12-31 19:08:05

Mourino arai l hamgaalalt noylood untaa toglolt hiigeed baisan oor bagt mournho amjilt gargah baihaa

Kkk - 81.102.66.172018-12-31 19:07:07

Ene nernyydiig Oros helnees orchuulj bichihdee ingej bicheed baidag uymuu.kk

1122 - 202.21.113.1712018-12-31 11:47:43

ulaan jotgoruud sergenee ole ole ole