Зурхайчид 2019 оны хамгийн аз хийморьтой ордынхныг нэрлэжээ

2019 он оддын ямар ордынхонд таатай байх, харин ямар ордынхон дараа жил илүү анхаарал болгоомжтой  байх хэрэгтэй тухай зурхайчид ярьжээ.  Од гарагсын шинжээчдийн үзэж байгаагаар, Бархасбадийн нөлөөнөөс болоод аз хийморь гал махбодитнуудын талд байх болно гэжээ.

 Аз хийморьтай  ордынхны тоонд  хонь, арслан, нумын ордынхон орж байна.

Бархасбадь гарагийн нөлөөнд байдаг нум, арслангийн ордынхон бусдаас  илүү аз хийморьтой байх болно гэж зурхайч Павел Чудинов ярьжээ.

Гэвч хэрвээ арслангийнхны хувьд зуны улиррал хамгийн аз хийморьтой байх бол, нумынхныг бүр оны эхнээс аз хийморь ивээх ажээ.

Нарны аймгийн хамгийн том гарагийн нөлөөнд бас байх хонины ордынхон ч 2019 оны эхний саруудад аз хийморьтой байна хэмээн найдаж болох гэнэ.

Зурхайч Лилия Любимова ч гал махбодитнууд  аз хиймортой байхыг дурджээ. Гэхдээ өөрийн аз хийморьт эргэлзэхгүй байж болох бас хоёр ордынхныг тэр нэрлэсэн байна.

2019 онд  хувь заяа жинлүүр, бумбын ордынхонд олон таатай бэлэг  барина.

Үүний зэрэгцээ,  ирэх он үхэр, мэлхийн ордынхны хувьд таатай, тайван жил байх болно гэдгийг Любимова тэмдэглэжээ.

Харин шороон махбодитнууд амьдралын шинэ мөчлөгөөс болоод амьдралд нь өөрчлөлт гарна хэмээн найдаж болох гэнэ.

Матрын ордынхныг хамгийн олон өөрчлөлт хүлээж байгаа бөгөөд  тэдний амьдрал ойрын хоёр жилд танигдахын аргагүй өөрчлөгдөж мэднэ гэж Чудинов ярьжээ.  Өөрчлөлтийг эерэг байлгахын тулд тэвчээртэй, бологоомжтой байх шаардлагатай гэнэ.

Любимовагийн хэлснээр,  энэ үед эрүүл мэнддээ хангалттай анхаарал хандуулах нь охины ордынхны хувьд чухал, түүнчилэн маргалдаж муудалцахаас зайлсхийн, ажил дээрээ  нямбай нягт байх хэрэгтэй.


С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zochin - 59.153.112.158Өчигдөр

GAZARZUIN BUSUUD OOR YUM CHIN TOHIROHGUI BNA GEJ BAINA MONGOLD IRDEG DORNII ZURHAI YASAN BOL