Монгол Улсын Харцага О.Хангай түрүүлж, Ерөнхийлөгчийн цом хүртлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсаны 107 жилийн ойд зориулсан 8 дахь удаагийн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдаан өнөөдөр /2018.12.29/ "Буянт-Ухаа" спортын ордонд болж Монгол Улсын Харцага О.Хангай түрүүллээ.


Энэхүү 128 бөхийн барилдааны шөвгийн дөрөвт үлдсэн Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын начин Д.Анарыг амлан авсан бөгөөд тэдний хоорондох унаа даваа 2:2 байсан юм. Тэд хаялцах барьц авахаар шодоход Улсын аварга Н.Батсуурь барьц авсан боловч хаяж чадсангүй. Харин Д.Анар барьц авсан ч хаяж чадаагүй бөгөөд Н.Батсуурь аварга дахин барьц авахдаа хаяснаар үзүүр, түрүүнд барилдахаар болов.  Харин тунаж үлдсэн Монгол Улсын харцага О.Хангай, Монгол Улсын арслан П.Бүрэнтөгсийг өхийлдөж давснаар үзүүр түрүүнд үлдлээ.


Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх үндэсний бөхийн барилдааны долоогийн даваа буюу үзүүр түрүүнд тунасан Увс аймгийн харъяат Монгол Улсын аварга Н.Батсуурь, Монгол Улсын харцага О.Хангай нар хүч үзэхэд О.Хангай харцага давж түрүүллээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

үзэгч - 66.181.181.792018-12-30 10:16:53

Хэний допинг хүчтэй вэ гэдэг тэмцээнийг болимоор юм даа