Лондон хотын залуус юу өмсөж байна? Загварын долоо хоногийн шилдэг street style зурагнуудаас

Эрэгтэйчүүд юу өмсөж байна? Эрэгтэй хувцасны зах зээл дээр ямар тренд эргэж байна? Эрчүүд ирэх намар юу өмсөх вэ? Хэнд хамаатай юм…

Гэх бодол өөрийн эрхгүй төрдөг шүү… Үнэндээ би эрэгтэй л дээ гэвч, эрэгтэй загвар гэж ер нь юу байдаг юм загвар гэдэг зөвхөн эмэгтэй хувцсан дээр л яригдаг зүйл эрчүүд ер нь юу ч өмсөж байсан ямар хамаатай юм… гэх мэтийн шальдар бульдар бодлыг дэлхийн загвар бидний толгойд суулгаж өгчээ. Нээрээ л бодоод үздээ загварын долоо хоног боллоо гэнэ бүгд л даашинз палаж богино банзлын тухай ярина, бүгд Адриана Лима, Жижи Хадид, Кендалл Женнерийн тухай ярина бүгд л нүүр будаг, үс засалтын тухай ярина. Ер нь эрчүүдийн тухай бид хэр их ярьдаг билээ??? Бодох л зүйл шүү.

Миний хувьд ч эр юм байж ер нь эрэгтэй хувцасны талаар нэг ч удаа нийтлэл бичиж үзээгүй юм байна. Тэгвэл одоо харцгаая л даа эрчүүд юу өмсөж байна тэд юунд дурлаж байна, тэд яаж үсээ засаж байна гэх мэтчилэн.

Лондон бол залуу рокуудын нийслэл үеийн үед Англи улсаас Лондонгийн энэ гудамжнаас манай цаг үеийн хамгийн алдартай рок хөвгүүд төрөн гарч байсныг та мэдэх биз. Тэгвэл эдгээр өдрүүдэд 2018 оны хавар, зуны эрэгтэй хувцасны загварын долоо хоног их Британийн нийслэл Лондон хотноо үргэлжлэн явагдаж байна. Бид ч гэсэн тус хотын загварлаг залуусын хувцаслалтыг онцлохыг хүслээ. Танд таалагдаж мэдэх л юм. Одоо цагт чинь хувцас эр эм хамаагүй болсон шүү дээ.

Сэтгэгдэл бичих