Энэ долоо хоногт цаг агаар ямар байх вэ

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан 2018 оны 12 дугаар сарын 24-нөөс 12 дугаар сарын 31-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг та бүхэнд хүргэж байна. 


-Энэ сарын 25-наас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна-

Баруун аймгуудын нутгаар: 24-25нд зарим газраар, 26-27,29-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи зарим газраар 9-12м/с хүрч ширүүснэ. 24-нд хүйтний эрч сулавтар байх ч 25-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа бүх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур, Идэр, Тэс, Хүрэнбэлчирийн хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 37-42 хэм, өдөртөө 28-33 хэм, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 9-14 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна.

Төвийн аймгуудын нутгаар: 24-25нд зарим газраар, 26-нд Хангайн уулархаг нутгаар, 28-нд нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 24-26нд зарим газраар 9-12м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 24-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 26-31 хэм, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулс, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж орчмоор шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 22-27 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 16-21 хэм хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч бага зэрэг суларна. 

Зүүн аймгуудын нутгаар: 24-25,28-нд зарим газраар, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи 12-14м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 25-наас хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 19-24 хэм, бусад нутгаар шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 15-20 хэм хүйтэн байна. 30-наас хүйтний эрч бага зэрэг суларна. 

Говийн аймгуудын нутгаар: 26-нд зарим газраар, 27-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орж, салхи 24-26-нд зарим газраар 9-12м/с хүрч явган шуурга шуурна. 24-25нд хүйтний эрч сулавтар байх ч цаашдаа хүйтний эрч чангарч Дундговийн нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 17-22 хэм, бусад нутгаар шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 14-19 хэм хүйтэн, 30-нөөс хойш ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна. 


Сэтгэгдэл бичих