Оюутнуудын үйлчлүүлдэг бүх газрууд И-баримт өгдөг болно

Бүх их, дээд сургуулийн оюутан, сурагчид сургалтын төлбөрийн И-баримт болон төлбөртэй бусад үйлчилгээ авах бүртээ сугалааны дугаартай төлбөрийн И-баримт авч байхаар болжээ.


Энэ ажлыг Нийслэлийн татварын газар болон Монголын оюутны холбоо хамтран зохион байгуулах аж.  Одоогоор сургалтын төлбөр болон дотуур байранд НӨАТ-ын баримтыг буцаан олгодог болгосон байна. Харин цаашид сургуулийн орчин дахь цайны газар, буфет зэрэг үйлчилгээний газруудад  ч баримт олгодог болох тал дээр дээрх байгууллагууд анхаарч ажиллах юм байна.


Ингэснээр татварын хуулийг сурталчлаад зогсохгүй татварын орлогыг ч нэмэгдүүлэх олон давуу талтай гэж үзэж байна.  


Мөн ХХОАТ 24.6 зааснаар их, дээд сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийн дүнгээр хөнгөлөлт эдлэхийг хуулинд тусгаж өгсөн байдаг ч энэ хуулийн талаарх ойлголт мэдээлэл дутуу байдгаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт болон, 10 хувийн буцаан олголтонд бүрэн хамрагдаж чаддаггүй юм. Иймээс энэ хуулийг ч сурталчлах тал дээр анхаарч ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл бичих