Шинэ жилд зориулан гэрээ хэрхэн хямд төсөр чимэглэх вэ?

ШИНЭ ЖИЛИЙН УУР АМЬСГАЛ

Та гэртээ хамгийн жижиг зүйлсийг ч шинэ жилийн уур амьсгал оруулан чимэглэж болно. Ийнхүү уур амьсгал оруулахад заавал үнэтэй зүйлс хэрэггүй. Та ханандаа байх гэр бүлийнхээ зурагнаас авхуулаад гэрлийн унтраалга, зурагтаа тойруулан саад өлгөж, цагаан цаасаар тоолтуураар цасан ширхэг хийж, энд тэндгүй тавьж чимэглэж ч болох юм.

ЗООГИЙН ШИРЭЭ

Та шинэ жилээр баярын ширээгээ засахдаа баярын уур амьсгал оруулахуйц өнгө зурагтай амны цаас ашиглаж, магадгүй элдэв жижиг санаанд оромгүй гарт тааралдах зүйлсээр чимэглэж болно.

ГЭРЭЛТҮҮЛЭГ

Мэдээж хэрэг гэрт баярын уур амьсгал оруулахад танай гэрийн гэрэлтүүлэг чухал үүрэг гүйцэтгэж болох юм. Та ширээний бүдэг гэрлээ асааж, гацуур модныхоо гэрэлтүүлгийг ч янз бүрээр гэрэлтүүлэн баярын уур амьсгалыг нэмэгдүүлж болно.

ШИРЭЭНИЙ БҮТЭЭЛЭГ

Таны баярын ширээг чимэх бас нэгэн зүйл нь мэдээж хэрэг ширээний бүтээлэг байх юм. Та уур амьсгалдаа тохируулан, аяга тавагныхаа өнгөнд зохицуулан гоёмсог ширээний бүтээлгээр баярын уур амьсгалаа нэмэгдүүлж болно.

ЖИЖИГ САЖИГ ЗҮЙЛСҮҮД

Та шинэ жилийн баяраар гэр бүлийнхэндээ илүү их баяр баясгалан бэлэглэхийн тулд заавал үнэтэй, тансаг бэлэг сэлт хайх хэрэггүй. Хамгийн жижиг зүйл ч сэтгэл шингэсэн л бол таны ойр дотны хэнийг боловч баярлуулах нь дамжиггүй. Энэ нь гарын дорх таны санаанд оромгүй жижиг сажиг зүйлс байж болно.

Сэтгэгдэл бичих