Анна Щербакова алдарт Алина Загитова, Евгения Медведева нарыг ардаа орхин дуулиан тарилаа


ОХУ-ын уран гулгалтын АШТ-ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд олимпийн аварга Алина Загитова, дэлхийн аварга Евгения Медведева бус, арвандөрөвхөн настай Анна Щербакова түрүүлэн дуулиан тарилаа.

Богино хөтөлбөрийн дараа тэмцээнийг хошуучилж байсан Алина Загитова чөлөөт хөтөлбөрт ноцтой алдаа гаргаснаар медалийн тавцан дээр ч гишгэж чадсангүй. Харин түүний дасгалжуулагч Этери Тутберизегийн шинэ шавь, ОХУ-ын өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд ч медаль хүртэж үзээгүй Анна Щербакова гэнэт цойлон аваргалжээ.

14 настай Анна Щербакова Оросын аварга болов


ОХУ-ын уран гулгалтын АШТ-ий эхний долоон байрт шалгарсан тамирчид:

1. Анна Щербакова – 229,78 оноо

2. Александра Трусова – 229,71 оноо

3. Алена Косторная – 226,54 оноо

4. Станислава Константинова – 212,92 оноо

5. Алина Загитова – 212,03 оноо

6. Софья Самодурова – 209,77 оноо

7. Евгения Медведева – 205,90 оноо.

Б.Туг

бичлэг:



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

zooz - 202.21.113.1712018-12-25 10:03:03

orosiin emegtei uran gulgalt, uran saihnii gimnastik tasarchihsan doo

ner ugui - 192.82.64.2172018-12-25 07:43:12

Манай нэг хүргэн ах байх. эрийг нь Цогоо гэнэ. Сүхбаатар аймгийн хүн л дээ. Тээр жил Өвлийн олимп болоод зурагтаар хэдүүлээ уран гулгалт үзэж суутал "Өвөл болохооор манай Сүхбаатарынхан Ганга нууран дээрээ ингээд л гулгаад байдаг юм даа" гэж байсан нь санаанд орчихлоо.

за - 66.181.180.772018-12-25 05:29:20

оросуудтай энэ сэдвээр юу ярих вэ дээ