Жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг сувилалд амраахыг Сангийн яам, ХЗДХЯ-наас боломжгүй гэжээ

Засгийн газраас жирэмсэн эхчүүд болон 0-5 хүртэлх насны хүүхдүүдийг сувилалд амраах талаар энэ баасан гаригт хэлэлцэнэ хэмээн мэдээлсэн. ХНХ-ийн сайд С.Чинзориг мэдээлэл хийхдээ, урьдчилсан байдлаар эхчүүд, хүүхдүүдийг ээлжээр тав хоног амраахад нийт 8 тэрбум төгрөг байх судалгаа гарсныг хэлсэн юм.

Тэгвэл, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг дөнгөж сая "Цэвэр агаарт 5 хонуулахад 8 тэрбум төгрөг зарцуулах шийдвэр гараагүй. 18 ээлжээр 110 мянган эх, хүүхдийг хамруулах саналыг Утааны эсрэг ТББ-ууд болон зарим иргэдийн зүгээс тавьсан юм. Саналын дагуу Засгийн газраас судлаж үзэж буй. Маргааш ЗГ-ын ээлжит бус хурлаар боломжтой эсэхийг хэлэлцэнэ. Одоогоор Сангийн яам болон ХЗДХЯ-наас боломжгүй гэдэг санал ирсэн болно" хэмээн тайлбарлажээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

ззз - 202.9.42.242018-12-20 16:37:12

Мэдээж

b - 202.126.89.302018-12-20 16:33:58

zov zov. oilgomjtoi asuudal shuu dee