Кристен Стюарт, Роберт Паттинсон нар Коачеллад болзож байна

Өнгөрсөн  хугацаанд нэлээд дуулиан, шуугианыг тариад байсан Холливудын алдарт хос Кристен Стюарт, Роберт Паттинсон нар эргэн нийлээд хэсэг хугацаа өнгөрчээ. Өнгөрөгч бямба гаригт  Коачеллад болсон шоунд хосууд гар гараасаа хөтлөлцөн ирсэн нь олны анхаарлыг ихэд татаж, фенүүдийгээ ч баярлуулжээ. Хосууд ойролцоох амралтын газрыг түрээслэн авсан байна. Мөн өнгөрсөн баасан гаригт хосууд дуучин Кети Перригийн хамт “Юрийн галвын үе-5” шоуг хамтдаа үзэж, сонирхжээ. Энэ бүхнээс харахад хосуудын харилцаа нь тааламжтай байгаа төдийгүй зав л гарвал цагийг хамтдаа өнгөрөөх болжээ.

С.Хишиг

Сэтгэгдэл бичих