Кавказад болсон аймшигт газар хөдлөлтөөр яг юу болсон бэ?

 Олон мянган хүн амь насаа алдсан юм.

30 жилийн өмнө, 1988 оны арванхоёрдугаар сард ХХ зууны байгалийн хамгийн аймшигтай гамшигийн нэг – Армений Спитакийн газар хөдлөлт болсон юм.

Газар дорхи түлхэлт арванхоёрдугаар сарын 7-нд орон нутгийн цагаар бага үдийн 11 цаг 41 минутад эхлэжээ. Газар хөдлөлтийн хүч 9-10 баллд хүрсэн байна.



     Газар хөдлөлтийн голомтод байсан Спитак хот 30 секундийн дотор бараг тэр чигээрээ балгас болжээ. Байгалийн гамшиг Армений бусад хотод ч асар их хохирол учруулсан байна.

Газар хөдлөлт Кавказын энэ багаахан бүгд найрамдах улсын баруун хойд нутгийг бараг бүхэлд  нь сүйрүүлжээ. 

Арменийг сэргээн босгоход хуучин ЗСБНХУ-ын эд материалын болон хөдөлмөрийн боломжтой  бүх нөөцийг дайчилсан байна. Нийт орны нутгаас байгалийн гамшигийн үр дагаврыг арилгахаар бараг 50 мянган хүн иржээ.


Аврах ажиллагаанд сайн дурынхан, хууль сахиулах байгууллагын ажилтнууд, зэвсэгт хүчний 20 мянга гаруй цэрэг, офицер оролцсон байна. Хэдхэн өдрийн дотор тус бүгд найрамдах улсад 50 мянган майхан босгож, хээрийн 200 гал зууханд хоол  унд хийх болсон байна.

Спитакийн газар хөдлөлт Армений аж үйлдвэрийн 40%-ийг устгаж, Спитак хот болон 58 тосгон бүрэн эвдэрч, Ленинакан, Кировакан, Степанакан хот болон бусад олон зуун сууринд сүрхий хохирол учирчээ.

Албан ёсны мэдээгээр л гэхэд, 25 мянган хүн, албан ёсны бус мэдээгээр 150 мянга орчим хүн хүн амь үрэгдсэн гэдэг байна.  20 мянган хүн амьдралдынхаа эцсийг хүртэл эрэмдэг зэрэмдэг, 500 мянга гаруй хүн орох оронгүй болжээ.

Армен 30 жилийн дараа Спитакийн газар хөдлөлтийн уршигаас бүрэн ангижирч чадаагүй л байна. Сэргээн босгох ажил өнөөдөр ч үргэлжилж байгаа ажээ. 

С.Инда


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 66.181.170.2152019-01-03 11:16:36

тэр үед банк байсан гарын нурангийг ухсан хүмүүсийг газар дээр нь цаазаар авсан гэж мэдээлэл гарч байсан даа Горбачиев өөрөө тийм шийдвэр гаргаж байсан гэсэн

зочин - 66.181.170.2152019-01-03 11:16:36

тэр үед банк байсан гарын нурангийг ухсан хүмүүсийг газар дээр нь цаазаар авсан гэж мэдээлэл гарч байсан даа Горбачиев өөрөө тийм шийдвэр гаргаж байсан гэсэн

зочин - 66.181.170.2152019-01-03 11:16:36

тэр үед банк байсан гарын нурангийг ухсан хүмүүсийг газар дээр нь цаазаар авсан гэж мэдээлэл гарч байсан даа Горбачиев өөрөө тийм шийдвэр гаргаж байсан гэсэн

Зочин - 150.129.140.53Өчигдөр

Монгол Улсаас тэр үед Арменид туслалцаа, ялангуяа жолооч нар хамгийн анх хүмүүнлэгийн тусламж үзүүлэн ажиллаж байсан. Одоо ч мартагдсан юм байх даа. Түүх шүү

fb://group/?id=1315796345118884&view=permalink&object_id=1755552047809976 - 150.129.140.53Өчигдөр

Zochin - 73.51.102.163Өчигдөр

Jaahan bhad ene yavdal bolood surguuliud huvtsas hunar togloom tsugluulj armyan huuhduuded beleg bolgoj yavuulj blaa

зочин - 122.201.31.9Өчигдөр

бид нар тэр үед ЗХУ цэргийн сургуульд сурч байсан цусаа сайн дураараа ѳгч байлаа

zochin - 202.131.243.186Өчигдөр

aimaar ym bolj baisniig sanaj bna.

zaya - 202.126.89.188Уржигдар

namaig jaahan hvvhed baihad Aav maa ni ter ved Armaynd ajjillaj b.san ym Barilgin tsergiin angi ter ayara ywj baisan ve