А.Баасандорж зодог тайлахаар болжээ

Дэвжээнийхээ залуу бөхөд гар хүрсэн хэргээ хүлээн зөвшөөрөөд буй Таканоива А.Баасандорж зодог тайлахаар болсон байна. Түүнийг Японы Сумо бөхийн холбооноос Фүкүокад болох өвлийн тойргийн барилдаанаас чөлөөлж, хэргийг дахин нягтлахаар болоод байсан. Гэвч тэрээр өөрийн бурууг хүлээж, ийм шийдвэр гаргах болсон талаар Японы хэвлэлүүдэд бичиж эхэллээ. Өнгөрсөн оны аравдугаар сард Таканоива А.Баасандорж ёкозуна Харумафүжид зодуулсан хэмээн гомдол гаргаж, сумо бөхийн ертөнцөд томоохон шуугиан дэгдээсэн байдаг. Энэ хэргийн дараахан ёкозуна Харумафүжи зодог тайлж, сумо бөхийн ертөнцийг орхисон. Японы Сумо бөхийн холбоо энэ хэрэг явдлын дараа ахин ийм зүйл болохгүй хэмээн хариуцлагатайгаар мэдэгдэж байсан ч жилийн дараа Монголын дахин нэг бөх ёс зүйн алдаа гаргалаа. Хэргийг дахин сануулахад, Таканоива А.Баасандорж орон нутагт болж буй тэмцээний үеэр байрлаж байсан зочид буудалдаа өөрийн туслахыг ямар нэгэн зүйл авчрахаа мартсанд нь буруутган нүүрэнд нь цохисон байна. Японы Сумо бөхийн холбооны Олон нийттэй харилцах албаны мэдээлж буйгаар туслах бөх хүнд бэртээгүй ч нүүр рүүгээ 4-5 удаа цохиулсан тул хавдаж, хөхөрсөн гэжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ekn oron - 43.242.243.732018-12-08 06:34:56

ene knun xaana amidakn be....

hh - 202.21.106.1322018-12-07 23:55:02

SUMO BOHIIN HOLBOO UU GEJ ENIIG BARILDUULAH VE DE.

Эрдэнэбаяр - 202.126.89.1012018-12-07 22:53:04

Мэхт мэхэндээ гэж

Erdene - 103.57.93.802018-12-07 17:58:45

Uuriinkhuu umnu ni bolson zuileesee surgamj avakhgui, erguu zolig ve? Byambadoej avarga barildaj baisan bol mongolyn ner khunded deer baisan yum

ЖАВХАА - 210.73.59.1002018-12-07 16:02:35

НЭР ХУГАРХААР ЯС ХУГАР ХҮНИЙ ГАЗАРТ БӨХИЙН НЭР БААСТЛААДАА.