Н.Төгсцогтын тулааны товыг албан ёсоор зарлав.

Олимп, дэлхийн аваргын мөнгөн медальт, гавьяат тамирчин Н.Төгсцогт мэргэжлийн боксын 11 дэх тулаанаа Доминиканы боксчин Клаудио Марреротой хийхээр болсон. Тэгвэл тулааны товыг албан ёсоор зарлав. Тулааныг 2019 оны нэгдүгээр сарын 26-нд Нью-Йорк хотын Брүүклин дэх “Barclays” төвд зохион байгуулах юм.

Доминиканы боксчин Клаудио Маррерогийн хувьд 2017 онд Перугийн Карлос Самбраног ялан дэлхийн аварга болсон ч дараа нь Пуэрто-Рикагийн Хесус Рохасын эсрэг тулаан хийгээгүйгээс бүсээ алдсан байна. Мэргэжлийнхэн болон бооцоо тавигчдын олонх нь энэ тулааны ялагчаар Клаудио Маррерог нэрлэж байж. Тэр дэлхийн аварга цолоо эргүүлж авахын тулд хоёр ч тамирчныг ялсан байна. Харин аваргын төлөө өрсөлдөх тулаанд Н.Төгсцогттой хүч үзэх юм. Доминиканы хэвлэлүүдэд монгол боксчин Н.Төгсцогтыг маш хүчтэй, эрч хүчтэй, чанга өрсөлдөгч хэмээн бичжээ.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

9hult tsagaan tug - 66.249.82.1532018-12-07 19:51:27

Domog bolooroi ! Hamgiin gol ni betgel beltgel boks hetsuu shuu neg l tsohiulchihal duusaa!

Unshigch - 5.173.56.1672018-12-07 18:03:35

Amjilt hvsie Mongol hvv Chanda

Unshigch - 5.173.56.1672018-12-07 18:03:35

Amjilt hvsie Mongol hvv Chanda

Хас - 202.9.43.1482018-12-07 15:00:02

Амжилт Ялалт