Энхийг сахиулагчид 30 хүний амийг аварчээ

Бүгд Найрамдах Өмнөд Судан улсад үүрэг гүйцэтгэж буй Зэвсэгт хүчний цэргийн алба хаагчид гал түймрийн голомтод ажиллаж, орон нутгийн 30 орчим иргэний амь нас, эд хөрөнгийг авран хамгаалжээ.

Тодруулбал  11 дүгээр сарын 26-ны өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчний VIII ээлжийн мотобуудлагын батальоны 14 цэргийн алба хаагч, гурван  нэгж техниктэйгээр эргүүлийн үүрэг гүйцэтгэж байжээ.

Тухайн  үед Парианг суурингаас найман км зайтай орон нутгийн жижиг омгийн ойролцоо их хэмжээний гал гарч байсныг мэдэж, шуурхай ажиллан, яаралтай тусламж үзүүлж иргэдийн амь нас, эд хөрөнгийг галд өртөхөөс сэргийлжээ. Орон нутгийн иргэдийн хэлж буйгаар энэхүү түймэр нь 500 метр өргөн, 10 километрийн урт газар нутгийг хамарсан байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

9hult - 66.249.82.762018-12-07 19:48:25

Amjlit husie! Boljde eh ornii er tsereguud setgeltei l bnda uureg guitsetgene deer ni gal tuimertei ni bas temtsej l bdg