Цагаан будаа эрүүл мэндэд аюултай байж болохыг эрдэмтэд сэрэмжлүүлж байна


Цагаан будаа нь  хүнцэл болон бусад хорт бодис их хэмжээгээр агуулж байж болох бөгөөд эдгээрийн ихээхэн хэсэг нь хоол боловсруулах эрхтнээр дамжин хүний биед ордог байна.  Шинэ Орлеанд  Эрсдэлийг дүгнэх нийгэмлэгийн бага хурал дээр үг хэлсэн биологчид энэ тухай ярьжээ. РИА Новости агентлаг ингэж мэдээлсэн байна.

“Бидний мэдэх ердийн цагаан будаа аль хэр их хүнцэл агуулдагт бид анхны системчилсэн үнэлгээ өгч,  хоол боловсруулах эрхтнээр дамжин аль хэр их хэмжээний ийм бодис хүний биед ордогийг судласан юм.  Чухамхүү энэ бодис хүний биеийн үйл ажиллагаанд хэрхэн нөлөөлдөгийг ч бид ойрын үед судлана” гэж  АНУ-ын Индианы их сургуулийн  шинжээч  Жэн Жоу мэдэгджээ. Ус, ус дамжуулах хоолой, сав суулга болон  өдөр тутам хэрэглэгддэг ахуйн  бусад зүйл дэх  хар тугалга, хүнцэл болон бусад олон элемент  хүний тархи болон биеийн үйл ажиллагааг байнга ноцтой алдагдуулдаг байна.

Хар тугалга орсон сав суулга хэрэглэх уламжлал нь Эртний Ромын уналтын нэг шалтгаан байсан байж болох бөгөөд усан дахь хар тулгалгын их агууламж нь АНУ-ын Флинт хотын хүүхдүүдэд эрүүл мэндийн асуудал нэгэнт үүсгэсэн юм гэж олон түүхч өнөөдөр үзэж байгаа ажээ. 

Бусад олон хорт бодисыг бодвол, хоол тэжээл болон усан дахь хүнцэлийн гол  эх үүсгэвэр нь аж үйлдвэрийн хаягдал юмуу хүний үйл ажиллагааны бусад үр дагавар, түүнчилэн тухайн нутаг орны хөрсний ус болдог байна. 

Энэтхэг, Бангладеш зэрэг дэлхийн зарим  том оронд чийгний эх үүсгэвэрийн дөрөвний нэг орчим нь байж болох хэмжээнээс их хорт бодисын нэгдлүүд агуулдаг нь эндхийн оршин суугчдын амьдралд туйлын сөргөөр нөлөөлдөг аж. 

Усан дахь  хүнцэл болон бусад хорт бодисын хэмжээ  Хятад, Энэтхэг болон Азийн өмнөд,  зүүн нутгийн бусад орны хөдөө аж ахуйн гол таримал болох тутраганд хэрхэн нөлөөлдөгийг Жоу болон түүний мэргэжил нэгтнүүд сонирхожээ. 

Тийнхүү тутрага нь их хэмжээний хүнцэл агуулж, үүний ихээхэн хэсэг нь  органик биш нэгдлийн хэлбэрээр будааны зөөлөн эдэд үлддэг болж таарчээ.  Дунджаар, хүнцэлийн барагцаалвал 70-80% нь  уснаас  будаанд орж, мөн ийм хэмжээний хүнцэл  хоол боловсруулах эрхтнээр дамжин хүн, амьтны биед ордог байна.

Энэ нь цагаан будаа  өдөрт тутмын хоол  тэжээл болдог Ази, түүнчилэн бусад улсын эрх баригчид  тутрагад хүнцэл аль хэр их хэмжээгээр агуулагдаж байгаад  онцгой анхаарал хандуулах ёстой гэж судлаачид үзэж байна.

Сэтгэгдэл бичих