ЖДҮХС-гаас зээл авсан гишүүдэд хариуцлага тооцтол "НЭХҮҮЛ" хөдөлгөөнийхөн тэмцэнэ

ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүдэд хариуцлага тооцохгүй байгаа бөгөөд МАН-ын дарга тодорхой хүмүүсийг намаас хөөнө, хариуцлага тооцно гэсэн боловч иргэдийг хуурсан хэмээн үзэж байгаа тул "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөнөөс тэмцлийн хурц хэлбэрт шилжихээ өнөөдөр мэдэгдлээ.Тус холбооныхон арваннэгдүгээр сарын 14-16-нд өлсгөлөн зарлах гэсэн боловч Сүхбаатар дүүргийн Засаг дарга зөвшөөрөл өгөөгүй нь иргэд үзэл бодлоо хуулийн дагуу илэрхийлэх эрхийг хязгаарлаж байна гэсэн юм. Гэсэн ч тус холбооны гурван гишүүн өөрсдийн хүсэлтээр өлсгөлөн зарлах гэж байгаагаа дуулгалаа. Жирийн иргэн гар утас хулгайлсны төлөө жилийн ял эдэлж байхад ЖДҮХС-аас хууль бусаар зээл авсан гишүүдэд огт хариуцлага тооцохгүй байгааг шударга бус хэмээн шүүмжилж буй. Тиймээс ЖДҮХС-гаас зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцож, УИХ-ын гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх ёстой гэсэн ганц л шаардлагыг тавьж байгаагаа илэрхийллээ. Энэ хариуцлагыг тооцтол "Нэхүүл" нам бус залуучуудын хөдөлгөөн тэмцсээр байхаа мэдэгдэв.

Сэтгэгдэл бичих