Дэлхийн элсний спортын анхдугаар наадам АНУ-ын Сан Диего хотноо болно

Үндэсний олимпийн хороодын холбоо /ҮОХХ/-ны шийдвэрээр дэлхийн элсний спортын анхдугаар наадам АНУ-ын Сан Диего хотноо 2019 оны 10 дугаар сарын 10-наас 14-ний өдрүүдэд спортын 15 төрлөөр зохион байгуулагдана.

Энэхүү элсний наадамд 5 тивийн 1360 орчим шилдэг тамирчид эрх авч оролцох бөгөөд өдөрт 40,000 хөгжөөн дэмжигчид хүрэлцэн ирж дэлхийн хэмжээний тамирчдыг дэмжинэ гэж Зохион байгуулагчид үзэж байна.

Калифорниа мужийн Сан Диего хотоос 14 км зайд орших Номхон далайн эргийн алтан шаргал элсэн дээр болох энэхүү наадмын спортын уралдаан тэмцээнээс гадна олон улсын хөгжим, соёл болон интертайнмент чиглэлийн арга хэмжээнүүд зохиогдох төлөвлөгөөтэй ажээ.

Сэтгэгдэл бичих