Б.Гүнбилэг: УИХ-ын даргыг огцруулах асуудал ярих нь хууль бус юм

Одоо үүсээд байгаа асуудалтай холбогдуулж УИХ-ын даргын хуулийн зөвлөх Б.Гүнбилэгээс тодрууллаа.

 

-УИХ-ын даргыг ямар нөхцөлд огцруулах юм бэ?

-Монгол Улсын Үндсэн хуулийн 26.4-т зааснаар УИХ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хэмжээ дөрвөн жил байх бөгөөд хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө огцруулж болно гэж байгаа юм. Хуульд заасан үндэслэл нь УИХ-ын тухай хуулийн 10.2-т байгаа бөгөөд дор дурдсан нөхцөлд УИХ-ын бүрэн эрх энэ хуулийн 10.1-т зааснаар дуусгавар болно гэсэн байна.

10.1-д нэгдүгээрт нас барсан хоёрдугаарт өөр ажилд шилжих болон бусад шалтгаанаар чөлөөлөгдөх өргөдлөө өөрөө гаргасан УИХ хүлээн авсан.

Гуравдугаарт хүндээр өвчилсний улмаас цаашид үүрэгт ажлаа хийх боломжгүй болсон тухай эмнэлгийн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, дөрөвт Үндсэн хуулийн Цэц УИХ-ыг огцруулах үндэслэлтэй гэсэн дүгнэлт гаргасныг УИХ хүлээн авсан, тавдугаарт гэмт хэрэг үйлдсэнийг шүүхийн хүчин төгөлдөр үйлчлэх тогтоолоор батлагдсан гэсэн таван зүйл байна. Монгол Улсын Үндсэн хуульд болон УИХ-ын тухай хуульд УИХ-ын даргын дөрвөн жил байна гэж заасан учраас саяын дурдсан таван зүйлээс бусад зүйлээр УИХ-ын даргыг огцруулах асуудал ярих нь хууль бус юм.

Хэрвээ өөр зүйлээр УИХ-ын даргыг энэ таван зүйлээр бусад зүйлээр огцруулах тухай ярих юм бол энэ нь Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчиж байна гэсэн үг тийм учраас жишээ нь төрийн эзэмшлийг хууль бусаар авах, авахаар завдахыг хориглох гэсэн Үндсэн хуулийн гуравдугаар зүйл гэх мэтчилэн олон зүйл дээр мөн УИХ-ын тухай хуулийн 7.1.23-т гишүүний ёсзүйг УИХ-ын гишүүд чанд баримтална гэж заасан байгаа.

Иймээс УИХ-ын хэвийн үйл ажиллагаа явуулахад УИХ-ын гишүүд дэгээ сахиж хуульд заасан үндэслэлийн дагуу хандаж, огцруулах асуудлыг хуульд заасан үндэслэлээр ярих ёстой.

-Тэгэхээр гишүүдийн яриад байгаа зүйл үндэслэл болж чадахгүй гэж ойлгож болох уу?

-Энд нас барсан, өөр ажилд шилжих, хүндээр өвчилсөн Үнсэн хуулийн Цэцийн дүгнэлт гарсан, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон гэсэн таван зүйлээс бусад үндэслэлээр болохгүй гэсэн үг. Монгол Улсын Үндсэн хуульд дөрвөн жил байна гээд бичсэн байгаа юм. Өмнөх УИХ-ын дарга З.Энхболдын үед ийм зүйл яригдсан юм билээ. Хэд хоногийн өмнө мэдээллийн хэрэгслийг харж байхад Х.Тэмүүжин З.Энхболдын үед УИХ-ын даргыг огцруулъя хэмээн АН-ын гишүүд ярьсан боловч энэ таван үндэслэлээс бусад зүйлээр үнэхээр огцруулж болохгүй юм байна.

Бид өөрсдөө хууль зөрчих юм байна" хэмээн больж байсан тухайгаа ярилцлага өгсөн байна лээ. Тэгэхээр улс төрчид хуульд захирагдаж ажиллах хэрэгтэй. Хуульд захирагдаж хуулийн дагуу бүх зүйлд хандахгүй бол нийгэмд сөрөг үр нөлөө гарах мэдээллийг хүргэж болохгүй.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

зочин - 202.9.42.2052018-12-06 18:31:43

Энхболд огцроод өгөөчээ.Ганц хар амиа бодолгүй тийм л сайн юм бол өөрөө огцроод өгөх хэрэгтэй ш дээ.Ерөнхийлөгчийн сонгуулиар хэн бэ гэдгийг нь ард түмэн хэлээд өгсөн ш дээ.

зочин - 202.55.188.382018-12-06 13:27:06

Энэ бас хаанаас гараад ирсэн халзан хужаа вэ

зочин - 43.228.129.1612018-12-06 13:14:41

Энхболд албан тушаал хөрөнгө мөнгөнд яасан дуртай новш бэ одоо ханаж цадах болоогүй юм уу огцороод далд орж үзээч ард түмэн чамайг дэмжихгүй байгааг ойлгодоггүй мал юм уу ЧАМААС ӨӨР хүн ерөнхийлөгчид нэр дэвшсэн бол МАН нэрээр гарч ирэх байлаа,,, чи дэвшин учраас МАН сонгуульд ялагдал хүлээсэн бус уу нохойноос доор нэр хүндгүй болсоноо ойлгооч өвгөн гуай,,,

зочин - 103.229.123.452018-12-06 13:01:11

Хотыг хог болгож,ногоон,байгууламжуудыг устгасн олигархи болсон хүн өөрөө огцорчих хэрэгтэй дээ. Одоо энэ хөрөнгөтөний үгэнд хэнч орохгүй төр түмний уур амьсгал эвдлээд хэрэгүй баймаар. Хэрэгүүд нь илчлэгдэх гээд айгаад байна даа.