Нoбелийн шагналын эзэд: Ирээдүйд хорт хавдар аюултай өвчин байхаа болино

2018 оны Нобелийн шагналыг анагаах ухааны салбарт хүртэгсэд тодорлоо. Техасын Их сургуулийн Жэймс Аллисон, Киотогийн Их сургуулийн Тасуко Хонжо нар энэхүү шагналын эзэн болжээ. Тэдний хийсэн нээлт хорт хавдраар шаналж буй сая сая өвчтөнүүдэд хамаатай. Учир нь ямар ч хүний дархлаанд хорт хавдрыг эсэргүүцэгч эсүүд тодорхой хэмжээгээр байдаг.

Харин Аллисон, Хонжо хоёр уг эсийг идэвхжүүлж, хүч оруулах аргыг нээж олсон нь анагаах ухаанд цоо шинэ үзэгдэл болж чадлаа. Ялангуяа япон эрдэмтэн Тасуко Хонжо дархлааны эсүүд дээр байрладаг уургийг шинээр олж нээсэн нь шинжлэх ухаанд томоохон ололт болсон талаар дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна.

Хорт хавдар өвчний эсрэг хүний биеийн дархлаа тогтолцоог сайжруулах замаар тэмцэх боломжтойг бүр 1800-аад оны үеэс эрдэмтэд ярьж эхэлсэн ч бодит үр дүн өнөөдөр л ийнхүү гарч байгаа нь энэ юм. Шинжлэх ухааны судалгаа, тэр дундаа хүний дархлааг судлах ажил энэ маягаараа үргэлжилвэл ирээдүйд хорт хавдар хүн төрөлхтөний айгаад байх өвчин биш болох бүрэн боломжтой хэмээн олон улсын эрдэмтэн судлаачид үзэж байна.

Эх сурвалж: Time.com

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ИРГЭН - 202.72.245.2002018-12-06 14:17:08

ГАЙХАЛТАЙ,

хүй нэгдлийн удирдагч - 202.179.24.242018-12-06 11:23:28

гайхалтай сайхан мэдээлэл бнааа