Эздийнхээ 20 мянган еврог идчихсэн ямааг шарж иджээ


Сербийн нийслэл Белградаас өмнө зүгт 80 км зайд оршдог Ранилович тосгоны Симичийн гэр бүлийн 10 га газар худалдан авахаар хуримтлуулсан 20 мянган еврог Белка хочтой ямаа нь идчихсэн тухай Сербийн мэдээллийн агентлаг уламжиллаа.

Симичийнхэн мөнгөө нэг бүрчлэн тоолоод худалдагчийг иртэл гэрийнхээ ширэн дээр дэлгэн тавьсан аж. Үүний дараа болсон хэрэг явдлын тухай гэрийн эзэгтэй Милена Симич сэтгүүлчдэд ярихдаа, “Аав маань өглөө малын хашаанд орж тэжээл өгөөд гарахдаа хаалгыг нь хаахаа мартчихсан юм билээ. Үүний дараа манай Белка ямаа гэрт ороод ширээн дээрх мөнгийг идэж эхэлсэн байгаа юм. Тэгээд гэр дотор шаржигнах чимээ сонсогдоход нөхөр маань юу болж буйг харахаар гэрт орсон. Цус харвахаа шахсан даа, хөөрхий. Белка ширээн дээр байсан бүх мөнгийг идсэн байлаа. 300 евро л үлдсэн дээ. Тэр цагаас хойш нөхөр минь дуугаа хурааж, сандал дээр суугаад л нэг цэг рүү ширтээд гөлийчихдөг болсон” гэжээ.

Байдаг мөнгийг нь идсэн Белкаг эзэд нь шарж иджээ. 

Б.Туг

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 202.131.249.2022018-12-06 14:54:46

ЖДҮ шаасан гаруудыг шарж нохойд өгмөөр, гэхдээ аминд нь тулаад ирэхээр бас нэг шударга ёс бодож олоод сөрсөн базаа хийгээд салахгүй л байхдаа

H - 202.55.183.1082018-12-06 14:18:51

SERBUUD BISHEE TEDNUUS CHINI MONGOLCHUUD GEECH

g - 124.158.92.162018-12-06 13:13:53

uyrmeg boltol hiveed hodoodnii huchild orson mongiig bank avahuu

зочин - 122.201.21.1002018-12-06 12:57:34

"Хүргэн хүү" гэдэг киноны гадаад хувилбар болсон байна.

Сербид - 64.119.20.2462018-12-06 12:51:36

Мөнгө идсэн ямааг ингэдэг байж. Манай мөнгө идсэн гишүүд, сайд, дарга нарыг яааахууу?

Ямаа ганц хоёр зажлаад л залгина, тэгээд ямаагаа алаад л мөнгөө авч банкинд солиулаад л махаа шараад л идээ биз дээ... ЯСАН Ч ИДЭЖ УУСНАА ДЭЛХИЙГЭЭР НЭГ ЗАРЛАДАГ ХҮМҮҮС ВЭ . - 103.111.68.32018-12-06 12:40:30

Мх

Ganaa - 83.97.157.2012018-12-06 12:26:16

Gedesnees ni idsen mungiig ni gargaj avaa bailgvi dee.Seriin dugaaraar ni tuv bank iim nuhtsuld ergej olgodog wm sh dee

Ganaa - 83.97.157.2012018-12-06 12:26:16

Gedesnees ni idsen mungiig ni gargaj avaa bailgvi dee.Seriin dugaaraar ni tuv bank iim nuhtsuld ergej olgodog wm sh dee

чацга царайлчихаад - 202.179.24.242018-12-06 11:19:59

шарж идэхээс өмнө толгойгоо ажиллуулж дуудлага худалдаагаар ямаагаа ядаж 10000 еврогоор борлуулах хэрэгтэй

ddd - 49.0.140.682018-12-06 10:40:22

tejeesen yamaa mungu idnee gej kkk