Ш.Энхтөр: ЭХЭМҮТ-ийн удирдлагын хувьд ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсье. Би ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө

ЭХЭМҮТ-ийн захирал Ш.Энхтөр "Юуны өмнө таагүй үйл явдал тохиолдсонд харамсаж байна. Болсон үйл явдлыг та бүхэн мэдэж байгаа.

ЭХЭМҮТ буюу бидний хэлж заншсанаар Эх нялхсын эмнэлгийн гадаа таксинд нэгэн эх амаржсан, тэдний биеийн байдал сайн байгаа талаар тус төвөөс мэдээлж байгаа.
Энэ талаар ЭМЯ болон холбогдох албаныхан албан ёсоор тайлбар өглөө.

Эмнэлгийн тусламж үйлчилгээнд байнгын дотоод хяналт тавьж байдаг. ЭМЯ болон хяналтын хорооныхон тухайн үед ажиллаж байсан эмч, мэргэжилтнүүдтэй уулзаад сая ирлээ.

Тухайн эх бол өөрийнхөө тухай дэлгэрэнгүй мэдээлэл өгөхийг хүсэхгүй байгаа. 26 настай хоёр дахь жирэмслэлт, анхны төрөлт. Эмэгтэйн төрөх үйл ажиллагаа өдрөөс эхэлсэн юм шиг байгаа юм. ЭХЭМҮТ-д очвол өөрийг нь хүлээж авах байх гэж бодоод такси хөлсөлж очсон байгаа юм.

Манай эмнэлэг төрөх эхчүүд болон хүүхдийг хүлээж авдаг яаралтай хоёр хүлээн авахтай. Тухайн эх таксины жолоочтой хамт хүүхдийн хүлээн авахад орж ирээд төрөхийн хүлээн авах хаана байдгийг асуусан. Ингээд гараад явах замдаа төрөлт явагдаж, эргээд ойрхон байсан хүүхдийн хүлээн авахад орж, яаралтай тусламж авсан.

Тухайн хүний эрүүл мэндийн нууц учраас зарим мэдээллийг өгөх боломжгүй байна. Ерөнхийдөө эх, хүүхдийн биеийн байдал тогтвортой байгаа.

Тэнд ажиллаж байсан эмч, сувилагч нарын хэлж буйгаар жолооч орж ирж, төрөхийн хүлээн авахыг асуусан байгаа юм. Эмнэлгийн ажилтнуудад өвдсөн эх харагдаагүй байх. Тэрнээс биш өвдсөн эх, ус нь гарсан тохиолдолд буцаах үндэслэл байхгүй.


Ер нь бол ЭХЭМҮТ тусламж үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахаар ажиллаж байгаа. Гэхдээ бидний ажилд алдаа дутагдал гарлаа. Ард түмнээсээ албан ёсоор уучлал хүсэж байна. Надад өөрийгөө зөвтгөх үндэслэл байхгүй. Би хувь хүний хувьд ёс зүйн хариуцлага хүлээж ажлаа өгнө" гэлээ. 

ЭМЯ-ны ТЗУГ-ын дарга Б.Цогтбаатар "Хариуцлагын асуудал яригдаж байгаа. Ёс зүйн алдаа дутагдал гаргасан нь тогтоогдсон тохиолдол хариуцлагын асуудал яригддаг. Гэхдээ хариуцлагаас өмнө үнэн бодит байдлыг тогтоох ёстой. Нэгдүгээрт үйлчилгээний байгууллагаар үйлчлүүлж буй иргэн хохирох ёсгүй. Нөгөө талаас буруу ташаа мэдээллээс шалтгаалаад эмнэлгийн ажилтан бас шийтгүүлж болохгүй.

Албаныханд тухайн ээжтэй уулзаж ярилцсан эмнэлгийн ажилтнуудаас харилцааны таагүй хандлага гарсан, загнуулсан ч гэх юм уу авир хүлээж аваагүйгээ хэлсэн.

Тухайн эх жирэмсний хяналтад ороогүй байсан. Энэ тохиолдлоос бид жирэмсэн эхчүүдийг хяналтад оруулах асуудалд алдаа дутагдал гарч байгааг мэдлээ. Мөн эмнэлгийн, үйлчилгээний байгууллаагын хаягжилтыг тодорхой болгох шаардлага байгаа нь бас харагдлаа" гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

songogch - 66.181.185.1582018-12-06 07:07:35

uneheer hariutslaga alga

AIMAAR - 64.119.21.922018-12-05 21:17:08

Emchuud . Aimaar sh dee