Дэлхийн хамгийн үнэтэй 10 бренд хувцас

Орчин цагт хувцас гэдэг хүний биеийг халуун, хүйтнээс хамгаалах төдий эд байхаа хэдийнэ больсон билээ. Хувцас нь тухайн хүний нийгэмд эзлэх байр суурийг харуулдаг, нэг ёсны нэрийн хуудас нь болон хувирсан гэхэд болно. Шопинг хийхээр дэлгүүрт орсон ихэнх хүн сонголтоо брэндийн нэрээр нь хийдэг байна. Энд гарах 10 брэнд бол дэлхийд алдартай, хэний ч мэдэх брэнд юм.

10. Valentino 

f4peierh

Италийн алдарт загвар зохион бүтээгч Валентино Клементе Людовико Гараванигийн үүсгэн байгуулсан компани. Valentino бол ганц брэнд биш Valentino, Valentino Roma, Valentino Garavani, RED гэх мэт төрөл болон хуваагдсан олон брэнд. 1970-аад оны эхээр алдаршиж, 1980 он гэхэд Европын загварын зах зээлд ноёлсон байлаа. Valentino эмэгтэй хувцсаар дагнадаг, үдэшлэг, хүлээн авалтад өмсөх үзэсгэлэнт даашинзаараа нэрд гарсан. Энэ брэнд Элизабет Тейлор, Женнифер Лопес, Кортни Кокс, Софи Хантер, Шведийн гүнж Мадлен нарын хуримын гоёлыг урласан юм. Их хэмжээгээр үйлдвэрлэл явуулах хүчин чадалтай тул барааны үнэ нь тийм өндөр биш. Тиймээс алдартай брэндүүд дундаа худалдан авахад хамгийн боломжийн үнэтэйд тооцогддог.

9. Versace 

mcalxphg

Итали улс загварын маш олон брэндтэй. Үүний нэг нь Versace. Жанни Версачегийн тус брэнд Милан хотод байрладаг. Компанийн лого нь Эртний Грекийн домгийн баатар Горгона Медуза. 

8. Guess 

uctriydu

Төв байр нь АНУ-ын Лос-Анжелест байрладаг. Эрэгтэй, эмэгтэй хувцаснаас гадна цаг, үнэртэн, гоёлын зүйлс гаргадаг. Guess брэнд хүүхдийн Guess kids загвараараа мөн алдартай. 

7. Dior 

lyxryyq0

Францын шилдэг загварын брэндүүдийн нэг бөгөөд Кристиан Диор, Марсель Буссак нар үүсгэн байгуулжээ. Dior-ийн ихэнх хувьцааг  "Groupe Arnault" эзэмшдэг. Дэлхий даяар 210 салбартай.  Dior эмэгтэй хувцсаар дагнадаг ч гутал, гоо сайхны бараа мөн зохион бүтээдэг билээ.

6. Marc Jacobs 

vmobtxpi

Энэ брэндийг үүсгэн байгуулагч Марк Жейкобс тун сонирхолтой хүн. Марк олон жил загварын Louis Vuitton брэндийн удирдах албан тушаалд ажилласан хүн. 2010 онд дэлхийн шилдэг загвар зохион бүтээгчээр шалгарч, Францын төрийн шагнал хүртэж байсан. Ингэж их алдаршсан загвар зохион бүтээгч маань өөрийн нэрээр брэнд нээх нь зүйн хэрэг. Marc Jacobs одоо дэлхийн 80 оронд 200 дэлгүүртэй. Marc Jacobs гэж хэлэхэд чанар гэсэн үг санаанд юуны өмнө бууна. Хамгийн баян, амжилттай яваа эрхмүүд л энэ брэндийн хувцсыг авч чадна.

5. Armani 

gkd4kg54

Дэлхийн хамгийн үнэтэй, алдартай брэндийн нэг. Италийн загвар зохион бүтээгч Жоржо Армани, түүний түнш Серхо Галлеоти нар энэ брэндийг 1975 онд үүсгэн байгуулсан юм. Эрчүүдийн хувцасны загвар, өнгийг тодорхойлдог брэнд. Жорж Клуни, Жонни Депп нар Armani-гаар гоёдог.  Armani мөн гутал, цаг, түрүүвч зэрэг гоёлын бараа гаргадаг байна.

4. Dolce and Gabbana 

frr5z0xd

Италийн бас нэгэн брэнд бөгөөд дэлхийд D & G хэмээн алдаршсан. Загварын ертөнцийн хоёр домог болох Доменико Дольче, Стефано Габбана нарын брэнд. Италид загварын брэнд олон ч Dolce and Gabbana шиг амжилт олсон нь цөөхөн. Компанийн гол зах зээл нь Америк, Япон. D & G спортын ертөнцөд ч нэр хүндтэй. Английн "Челси", Италийн "Милан", 2006 оны ДАШТ-д оролцсон Италийн шигшээ багийн өмсгөлийг урлаж байлаа. 

3. Prada 

xwsxscgo

Хувцаснаас гадна эмэгтэйчүүдэд зориулсан гоёлын эд зүйлстэй. Гэри Олдмен, Жейми Белл, Энн Хэтэуэи, Уиллем Дефо зэрэг жүжигчид Prada-г сонгодог.  

2. Chanel 

4yuah0ri

Одоо тус компанийг Францын нэртэй загвар зохион бүтээгчид болох Ален, Жерард Вертхаймер нар эзэмшиж байна. Chanel тансаг, ганган хувцаснаас гадна өвөрмөц загварын хувцсанд мэргэшсэн. Энэ бол Габриель (Коко) Шанелийн үеэс залгамжилж ирсэн уламжлал юм. Коко анх зангиа, хантааз зэрэг эрчүүдийн моодыг эмэгтэйчүүдийн загварт оруулж ирсэн билээ. Хувцаснаас гадна үнэртэн, эмэгтэй цүнх, гутлаараа алдартай.

1. Gucci 

4ja31pzg

Италийн Gucci дэлхийн хамгийн үнэтэй брэнд. Ихэнх одод улаан хивсний ёслолд гарахдаа энэ брэндийн хувцсыг сонгодог. Байгуулагдсан цагаасаа кино ертөнцтэй холбоотой байсан энэ брэндийг жүжигчид сурталчлаад өгдөг гэхэд болно. Gucci цаг, үнэртэн, бүс. цүнх гээд олон брэнд бүтээгдэхүүнтэй.

 

Сэтгэгдэл бичих