Үнэнч нохой эзнийгээ 80 өдөр хүлээж байна

Хятадад нэг нохой эзнийхээ үхсэн газарт түүнийг 80 өдөр хүлээж байна. Мэдээллийн “China News” порталд ингэж бичжээ. 

Өвөр Монголын өөртөө засах орны Хөх хотод замын хажууд нэгэн нохой наймдугаар сарын сүүлчээс байнга   байх болсныг хүмүүс анзаарсан байна. “Нохой энд ирэх болсоор бараг гурван сар болж байгаа. Нартай байна уу, бороо орж байна уу, нохой энд байнга л байж байдаг. Маш өрөвдмөөр” гэж таксины жолооч Синьхуа агентлагийн сурвалжлагчдад  ярьжээ. Нохой наймдугаар сарын 21-ний үүрээр энэ газарт ослын улмаас амь үрэгдсэн эмэгтэйг хүлээдэг болов уу хэмээн таксины жолооч таамаглаж байна.

“Би идэх юм өгөх гэж хэд хэдэн удаа оролдсон ч, нохой танихгүй хүмүүсээс айж, ойртож очихоор зугатдаг. Хүмүүсийг явчихаар, нохой  нөгөө л   газартаа эргэж ирдэг” гэж тэр хэлжээ. 

Энэ нохойны видео бичлэгийг хятадын нийгмийн сүлжээгээр зургаан сая гаруй хүн үзээд байна. Үүний хараад уйлахаас аргагүйд хүрдэг гэж олон хүн бичжээ. Нохой машинд дайруулчихвий хэмээн бусад нь санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

Амьтан хамгаалах байгууллагын сайн дурын ажилтнууд хүйтэн сэрүүн болохоос наана нохойг өгөхийн тулд амь үрэгдсэн эмэгтэйн  төрөл төрөгсөдтэй холбоо барихаар оролдож байгаа гэнэ. Хэрвээ тэд нохойг авахгүй бол, шинэ эзэн хайж эхлэх ажээ.



Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Би - 103.9.90.512018-11-17 07:16:53

УИХ-ын гишүүдээс л дээр юм даа.

Би - 103.9.90.512018-11-17 07:14:32

Хүнээс л дээр юм даа

Ch - 202.55.183.1082018-11-16 19:10:28

Good