25 дугаар тусгай сургууль цахилгаан шаттай болжээ

Нийслэлийн ерөнхий боловсролын  тусгай сургалттай  25 дугаар сургуульд Оюутолгой компани 140 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар цахилгаан шат, тайвшруулах хонх зэрэг тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлж, тохижилт хийжээ.

Тус сургууль 1967 онд ашиглалтад орсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан цахилгаан шаттай болох эн тэргүүний хэрэгцээ тулгараад байсан юм. Тус сургуульд  нийт 250 гаруй хүүхэд суралцаж, 56 багш ажилладаг бөгөөд сурагчдын эцэг эхийн 80-90 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур орлоготой учир ар гэрээс хандив цуглуулж орчноо сайжруулах, хичээлийн тусгай хэрэглэгдэхүүн бэлтгэх боломж хомс. Сургуулийн багш, ажилтнууд тэргэнцэртэй хүүхдүүдээ ангиас ангийн хооронд шатаар дамжилж зөөдөг байсан аж. Цахилгаан шаттай болсноор энэ хүндрэл арилжээ.

Сэтгэгдэл бичих