Буцламгай тосонд гараа дүрж хоол хийдэг тогоочтой танилцана уу


 

Нагоя хотын 44 настай ахлах тогооч Шужи Ниитокме бүр хүүхэд байхдаа темпура  хийх техниктэй танилцжээ.  Тэрээр ингэж хоол хийдэг болсоор хорь гаруй жил болж байна гэж “Дейли мэйл” сонинд бичсэн байна.


Темпура гэдэг нь гурилаар бүрж, тосонд шардаг далайн бүтээгдэхүүн юмуу ногоо гэнэ. Шужийг Японы шилдэг ахлах тогооч гэж үздэг бөгөөд тэр ч дуртай ажилдаа юугаа  ч хайрладаггүй байна.

 Анх ажилд орохдоо л хамгийн тохиромжтой температурыг тохируулахын тулд  буцламгай тосонд  гараа дүрж үзжээ.


Повар голыми руками перемешивает блюда в кипящем масле (фото, видео)

Тийнхүү тогооч  өдөр бүр хийдэг хоолоо олон жилийн турш ингэж  хутгадаг байна.  Тэр ингэхдээ өвдөлтийг  огт мэдэрдэггүй гэдгээ хүлээн зөвшөөрчээ.

 

Повар голыми руками перемешивает блюда в кипящем масле (фото, видео)

 Буцлаж байгаа тосноос гарах чимээ, хөөс нь ялангуяа  өөрийнхөө нэрийн хоолыг хийхэд түүнд  их таашаал төрүүлдэг гэнэ.

Нэг үгээр хэлэхэд,  ахлах тогоочийн хийдэг хоол тийм ч хямд биш бөгөөд нэг хүний сет нь   240 стерлингийн фунтийн (манайхаар бол - 809 740 орчим төгрөг – ред.,) үнэтэй гэнэ.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

ххх - 202.9.43.1682018-11-09 10:54:09

балиар юм