Калифорни дахь ойн түймэр мянга гаруй байшинг устгав


АНУ-ын Калифорни мужийн хойд хэсэгт гарсан ойн түймэр Парадайс хотын мянга гаруй байшинг устгаж, нэлээд хэдэн хүний аминд хүрсэн тухай “Paradise Post” сонин мэдээлэв. Ойн түймэр өчигдөр өглөө дэгдэж, одоогийн байдлаар 7.2 га газрыг хамраад байгаа аж.

Парадайс хотын захиргаа тус хотын 27 мянган оршин суугчдыг бүгдийг яаралтай нүүлгэн шилжүүлэх ажиллагаа зарлажээ. Калифорнийн Бьютт дүүргээс одоогийн байдлаар 50 мянган хүнийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлээд байна.

Б.Туг

Сэтгэгдэл бичих