Улаанбаатарт 0-2 хэм дулаан байна

Өнөөдөр Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна-


Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 0-2 градус дулаан байна.

 Баруун аймгуудын нутгаар үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй.  Алтайн уулархаг нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи нутгийн зүүн хэсгээр баруунаас, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор 3-8 градус хүйтэн, говийн бүс нутгаар 1-6 градус дулаан, бусад нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Сэтгэгдэл бичих