MNUE OPEN 2018 тэмцээн болж байна

МУБИС-ийн Биеийн тамирын сургууль, Монголын жүдо бөхийн холбоо, Монголын оюутны спортын холбоо, Монголын жюүжицүгийн холбооноос хамтран MNUE OPEN 2018 тэмцээнийг өнөөдөр зохион байгуулж байна.

Гурав дахь удаагийн тэмцээн "Монгол бахархал"-ын өдөр Спортын төв ордонд болж байгаа юм.

Энэ удаагийн тэмцээнд их, дээд сургуулийн оюутнууд, ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийнхан жүдо 14 жин, жюүжицүгийн 8 жингийн ангилалд аваргуудаа тодруулна.

Сэтгэгдэл бичих