Нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг танилцууллаа

Өмнөд Солонгосын Самсунг Электроникс компани өчигдөр анх удаагаа нугардаг дэлгэцтэй гар утасны бодит загварыг олон нийтэд үзүүллээ.

Дөрвөн жилийн турш ийм гар утас бүтээхээр ажилласны үр дүнд өчигдөр Сан Францискод болсон хөгжүүлэгчдийн чуулган дээр Infinity Flex Display нэртэй туршилтын загварыг танилцуулсан байна.

Уг загвар нь нугардаг дэлгэцтэй гар утас ямар байхыг үзүүлсэн концепц бөгөөд худалдаанд гарах бүтээгдэхүүн нь үүнээс өөр байх юм.

Нугарч эвхэгдсэн үедээ том, зузаан гар утас шиг харагддаг бол ном шиг дэлгэхэд 7.3 инчийн дэлгэцтэй таблет болж хувирдаг байна.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Өвгөн ах - 202.9.43.1252018-11-09 10:19:17

Өнгө, загвар хөөцөлдслн залуус мөнгөө л бэлдэж байх учиртай болж дээ. Харин эцэг, эхээ бүү шулаарай!

Wow - 150.129.140.2522018-11-09 08:24:31

Yum hugjinvv gej