Английн хатан хааны этгээд зуршлууд

Хүн бүрт өөрийн гэсэн хачирхалтай, инээдтэй гэмээр зуршил байдаг. Тэдгээрийн ачаар амьдрал илүү сонирхолтой, хөгжилтэй, өвөрмөц болдог нь үнэн юм. Бид энэхүү нийтлэлдээ Английн хатан хааны дадал, зуршлуудаас бэлтгэн хүргэлээ.

Тэр хэзээ ч цусны нөөцгүйгээр гадаад руу аялдаггүй

Хатан хааныг гадаад улс орнууд руу айлчлал хийхэд дагалдан явах хүмүүсийн бүрэлдэхүүнд нь хувийн эмч нь заавал байдаг. Эмч нь очсон газруудынхаа хамгийн ойрхон эмнэлэг хаана байгааг судалж, шаардлагатай үед түүнд өөрөө тусламж, үйлчилгээ үзүүлэн явдаг. Түүнээс гадна яаралтай тохиолдолд хэрэглэх цусны уутыг заавал авч явдаг байна.





Цонх онгойлгохыг хориглодог

Хэрвээ та Букинхэмийн ордныг гаднаас нь харсан бол хэдхэн цонх л онгорхой байгааг анзаарч магадгүй. Учир нь хатан хаан олон цонхыг нэг дор онгойлгох нь ордны үзэмжийг үгүй хийнэ гэж үздэг аж. Тиймээс Букинхэмийн ордны цонхнуудыг зөвхөн тогтсон цагуудад л онгойлгодог байна. Энэ тухай “Daily Mirror” сонины сурвалжлагч Паул Буррелл анх хааны гэр бүлийн гишүүдийн хувийн амьдралын тухай бичиж байхдаа анзаарчээ. Гэхдээ 2003 онд тэрбээр хааны удмынхны нууцад халдсан хэргээр шүүхэд дуудагдсан аж.




Шоо хэлбэртэй мөсийг үзэн яддаг

Хатан хаан шилэн аяган доторх шоо хэлбэртэй мөс онцгүй дуу чимээ гаргадаг гэж үздэг учраас дургүй байдаг. Харин бөмбөлөг хэлбэртэй мөснүүдийн дуу нь чихэнд сонсголонтой байдаг учраас хүйтэн ус уухдаа зөвхөн үүнийг л хэрэглэдэг аж. Ханхүү Филип түүний энэ занг мэдээд эхнэртээ зориулж, тусгайлан бөмбөлөг хэлбэртэй мөс гаргадаг машиныг зохион бүтээсэн байна.



Илүү цүнхний дэгээ байнга авч явдаг

Тэрбээр цүнхээ өлгөх дэгээг байнга авч яван, ширээнийхээ дор тогтоон, цүнхээ өлгөдөг байна. Хатан хааны цүнх ер нь нууцлаг зүйлсээр дүүрэн. Тэрбээр цүнхэндээ хүн болгоны авч явдаг түрийвч, гар утас зэрэг зүйлсийг авч явдаггүй. Мөн хатан хаан цүнхээрээ дамжуулан

туслахууддаа нууц дохио илгээдэг. Тухайлбал, цүнхээ газар тавьсан байвал

хатан хаан явахыг хүсэж байна гэсэн үг.



Сахал болон эрвээхэй зангианд дургүй

Сахал эрэгтэй хүнийг чимдэг гэх боловч хатан хаан сахлаа ургуулсан эрэгтэй хүнд маш дургүй гэнэ. Тиймээс ч түүний ойрын хүрээллийн хүмүүсийн ихэнх нь сахлаа байнга хуссан байдаг. Ганцхан түүний ач хүү Харри ханхүү л сахалдаа дуртай боловч хатан хаан түүний энэ “муу зуршлыг” нь өөрчлөхийг ихэд хичээдэг ажээ.

Мөн эрэгтэй хүн хантааз, эрвээхэй зангиа зүүхэд таагүй ханддаг байна.



Түүний бүх хослолууд дугаарлагдсан

Хатан хааны туслахууд нь түүний бүх хувцсыг дугаарлан, тусгай сэтгүүл дээр бичсэн байдаг бөгөөд хэзээ, хаана аль хослол өмсөхийг сэтгүүлээсээ харж байгаад шийддэг гэнэ. Учир нь хатан хааны ихэнх хослол нь төстэй загвартай,

гэгээлэг өнгөтэй тул хоорондоо холилдох магадлалтай аж.




Хэзээ ч шөл ууж, төмс иддэггүй.

Букинхэмийн ордонд байгаа бүх хүмүүс шөл идэж байсан ч хатан хаанд хэзээ ч шөл өгч зүрхэлдэггүй гэнэ. Учир нь хатан хаан шөлтэй хоолонд маш дургүй ажээ. Харин төмсний хувьд тэр дургүй биш боловч хоолны дэглэмд нь харшлах учраас идэхээс татгалздаг юм.



Бөөрөлзгөнөд маш их дуртай боловч хэзээ ч хүмүүсийн хажууд иддэггүй

 Түүний хамгийн дуртай жимс нь бөөрөлзгөнө боловч идэх үед үрүүд нь шүдэнд наалдаж магадгүй учраас хүмүүсийн дэргэд байхдаа огт иддэггүй гэнэ. Тиймээс хатан хааны оролцсон хүлээн авалтад бөөрөлзгөнийг ширээн дээр тавьдаггүй байна. Харин өргөст хэмх, улаан лоолийг тавихдаа заавал үрийг нь цэвэрлэдэг гэнэ.

Эх сурвалж: news.mn

Сэтгэгдэл бичих