Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр хийгээд Монгол Улсын бахархлын өдрийг тохиолдуулан өнөөдөр /2018.11.08/ төр засгийн удирдлагууд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Уламжлал ёсоор Есөн хөлт цагаан тугийг Төрийн ёслол хүндэтгэлийн танхимаас авч, есөн шарга морьтой торгон цэргүүд төв талбайг нар зөв тойрон Төрийн ордонд буцаан заллаа.

Есөн хөлт Их цагаан туг нь Монгол Улсын Төрийн туг юм. Монгол Улсын төрийн үйлс мандан бадрахын бэлгэдэл нь Есөн хөлт цагаан туг сүлдэнд шингэдэг гэсэн утгаар нь монголчууд бэлгэшээж ирсэн. Чингис хаан Их монголын тулгар төрөө байгуулж есөн хөлт, есөн хэлт, есөн манжлагат төрийн Их цагаан сүлдийг босгон тахиснаас эхлэн өнөөг хүртэл онголон шүтэн дээдэлж ирсэн түүхтэй. 

Өнөөдөр 14:00 цагаас Их эзэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөрт зориулсан улс, аймгийн алдар, цолтой өндөр чансаатай хүчит 128 бөхийн барилдаан “Буянт-Ухаа” спорт цогцолборт болно. Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ард түмэндээ хандан үг хэлнэ.


Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

СС - 103.57.95.1512018-11-08 13:13:12

ХӨШӨӨГ НЬ ХҮНДЭТГЭНЭ ГЭДЭГ ЧИНЬ ЮУ ГЭСЭН ҮГ ЮМ БОЛ ДОО?