Утасны дугаарын тухай сонирхолтой баримтууд


Зохион бүтээгч Александр Белл  хажуу өрөөнд байсан өөрийн туслахад утасдаж, түүнийг орж ир гэсэн 1876 оны гуравдугаар сарын 10-ныг  дэлхийд анх удаа телефон утсаар ярьсан өдөр гэж үздэг.Хоёр аппаратыг  утсаар шууд  холбосон учир, Беллд дугаар   цуглуулах шаардлага  гараагүй байна. Чухамхүү Белл телефон утсаар анх ярьсан гэдэг талаар  олон хүн  маргадаг нь үнэн. Италийн Антонио Меуччи гэдэг хүн бүр 1871 онд өөрийн шинэ бүтээлийг бүртгүүлэх гэж оролдож байсан ч,  Александр  Беллийн байгуулсан компани дэлхийд телефон утсыг  түгээн дэлгэрүүлж байжээ. Удалгүй АНУ-д  телефон утасны сүлжээний  хэрэглэгчдийн дугаар бий болсон байна. Эхлээд дөрвөн оронтой тоо байж.  Телефон утасны боломж бага байсан бөгөөд тиймээс 9999 дугаар нэг хотын хувьд бүрнээ хангалттай байсан аж.  Хэрэглэгчдийн тоо нэмэгдсэнээр утасны тоог нэмэх хэрэгтэй болсон байна. Чухамхүү АНУ-д анхны  долоон оронтой дугаар бий болжээ. Олон хэрэглэгч сэтгэл дундуур байсан бөгөөд учир нь  дугаарыг цээжлэхэд хэцүү байж. Дашрамд дурдахад, нэг хүн телефон утасны хичнээн дугаар цээжлэж чаддаг вэ?  Санах боломж бүх хүнд мэдээж өөр өөр, гэвч 237-гоос илүүгүй гэж эрдэмтэд хэлдэг.

 1891 онд Канзас-Сити хотын Элмон Строужер гэдэг хүн  коммутатораар дамжуулалгүйгээр дугаарыг шууд цуглуулдаг телефон утасны патент авчээ. Строужерыг зайлшгүй шаардлагаар л зохион бүтээгч хэмээн нэрлэж болох, учир нь тэр багаахан бизнес  буюу авс хийдэг контортой байжээ. Түүний өрсөлдөгчийн эхнэрийг  телефон станцын оператораар ажилд ороход  бизнес нь дампуурах аюултайг тэр ойлгосон бөгөөд учир нь захиалгагүй хоцорч мэдэх байж.  Тийнхүү  авсны хайрцаг үйлдвэрлэгчээс зохион бүтээгч болж мэргэжлээ солиход хүрсэн байна.

 Яаралтай дуудлагын нэгдсэн дугаар бий болгох санаа  бүр  өнгөрсөн зууны тавиад оны эцсээр АНУ-д гарчээ. 1968 оноос  911 гэсэн тоо анхны ийм дугаар болж,  Алабама муж улсын Хейливилл хотод энэ дугаар анх ажиллаж эхлэсэн байна.  Одоо аврах албаны телефон утсанд жил бүр 200 000 000 дуудлага ирдэг байна.

 Телефон утасны 666-66-66  гэсэн дугаар дэлхийн хамгийн үнэтэй дугаар юм.  Катар улсын нийслэл Доха хотод  буяны дуудлага худалдаагаар  энэ дугаарыг худалджээ.  “Qatar Telecom” компани дугаарыг дуудлага худалдаанд  тавьсан байна.  Үүнийг 2 сая 750 мянган ам, доллараар худалдан авчээ. Тус оронд анагаах ухааныг хөгжүүлэхэд уг мөнгийг зарцуулсан байна.

 Орост хувьсгалаас өмнө хэрэгтэй дугаартай холбож өгдөг байсан хүний туслалцаатайгаар л тийм  хэрэглэгч рүү  утасдаж болдог байжээ.  Анхны автомат станц 1918 онд Кремльд бий болсон байна. Засгийн газрын гишүүдэд эрхлэж буй албан тушаалынх нь эрэмбээр дугаар олгож байжээ.  Ленин 001, Троцкий 002, Свердлов 003 дугаартай байсан  гээд цааш үргэлжилнэ.  Бүх холбоотын онцгой  комиссын тэргүүн Ф.Дзержинскийд 007 гэсэн дугаар оногдсон  байна.  Энэ нь ямар нэг зүйлийг санагдуулахгүй байна гэж үү? Юу гэвэл, өнөөх л Беллийн пүүс телефон утсыг суурилуулж  байжээ. Дзержинскийн утасны дугаарыг британийн тагнуулч Сидней Рейлитэй холбосон бөгөөд тэр  “Төмөр Феликсийн” яриаг сэм сонсож чаддаг байсан  хэрэг. Рейли “Агент 007” гэсэн дуудлагын дохиотой байсан байна.  Мөн тагнуулч байсан  Флеминг гэдэг хүн олон жилийн дараа   өөрийн мэргэжил нэгт Рейлийг дурсжээ.  Ингэж зохиолын баатар Жеймс Бонд “Агент 007” болсон байна.

 

С.Инда

Сэтгэгдэл бичих