"Монгол бахархалын өдөр”-т зориулан Б.Шарав “Чингис хаан” дуурийг тоглоно

“Их эзэн Чингис хааны мэндэлсэний 856 жилийн ой”, ”Монгол бахархалын өдөр”-т зориулан Б.Шарав “Чингис хаан” дууриа тоглох гэж байна.

Монголын урлагийн дөрвөн мундаг эрхэм буюу Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн П.Бадарчийн цомнолоор Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч  Б.Шаравын хөгжмийг нь бичин, Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган найруулж, Ардын зураач Ч.Гунгаасүх тайзны зураг чимэглэлийн хийсэн “Чингис хаан” дуурийг  2003 оны энэ өдөр үзэгчдийн хүртээл болгож байжээ.Хоёр бүлэг, зургаан үзэгдэлт дуурьт бага балчир наснаас өнчин өрөөсний зовлон зүдгүүр, бусдад басамжлагдан доромжлогдох, баригдах, тавигдахын бэрхийг үзсэн ч Өүлэн эхийн сургаал, өөрийн хатан зориг, мохошгүй тэмцэл, ухаанаараа Монгол Улсаа сэргээн мандуулж, Их Монгол Улсын тулгар төрийг байгуулсан тухай өгүүлдэг. Мөн суут жанжин, дэлхийг байлдан дагуулагч, мянганы хүн хэмээн тодорсон Их Чингис хааны 1189 он хүртэлх амьдрал, тэмцэл, хайр сэтгэл, эв нөхөрлөл, тэмцэл тулалдааныг үзүүлдэг байна.

"Монгол бахархалын өдөр”-т зориулан Б.Шарав “Чингис хаан” дуурийг тоглоно

Дуурь, бүжгийн эрдмийн театрт 16.00 цагт тоглох "Чингис хаан" дуурийг “Монгол бахархалын өдөр”-т зориулан тоглож буй учраас театры хамт олон тасалбарын үнээ 50 хувиар  хөнгөлжээ. 

Сэтгэгдэл бичих