Ж.Мөнхбат:Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг.

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр сошиалаар цацагдаад буй "УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат гурван тэрбум төгрөгийн өртөгтэй орон сууцыг өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр авсан байна" гэх мэдээлэлд тайлбар өгсөн юм. 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат "Сошиалаар намайг гүтгэх асуудал нэлээн хүчтэй явж байна. Хүчтэй гэж байгаагийн учир нь мөнгө төлж бүүст хийлгэж байгаа тохиолдол байна. Манай гэр бүл СБД-ийн 1 хороо Олимпийн гудамжны 16 дугаар байрны 501 тоотыг худалдаж авсан нь үнэн. Энэ бол гурван тэрбум төгрөгийн үнэтэй байр биш. Үүнийг худалдаж авсан нь бүгд хуулийн дагуу явагдсан. 2016 онд УИХ-ын гишүүн болсоноос хойш би АТГ-т хөрөнгө орлогын мэдүүлгээ бөглөж өгсөн. Гишүүн болохоос өмнө манайх Зайсангийн орчим СӨҮЛ-Рояал гэдэг байранд амьдарч байсан. Тэрийгээ зараад сая энэ байраа худалдаж авсан. Манай гэр бүлийн хүний нэр дээр оёмол сүлжмэлийн компани байдаг. Үүнийхээ тоног төхөөрөмжийг мөн худалдсан байдаг. Энэ яригдаад байгаа байрыг худалдаж авсан хөрөнгийн эх үүсвэр маш тодорхой. Хууль зөрчиж хулгай хийсэн тохиолдол байхгүй. 

Би тодорхой хэмжээний уран бүтээл хийдэг. “Долоон бурхан харвадаггүй”, “Бүү март” гээд кинонууд хийж байсан. Тэрнээсээ тодорхой хэмжээний орлого олдог. Мөн өнгөрсөн жил тоглолтоо хийж, 140 сая төгрөгийн орлого олж байлаа. Энэ орлогоо зөв жишиг тогтоосой гэсэндээ 100 оюутны сургалтын төлбөрийг байсан.

 Би жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангийн зээлтэй холбоотойгоор чуулганы хуралдаанд удаа дараа байр сууриа илэрхийлсэн. Үүнтэй холбоотойгоор намайг харлуулах, нэр хүндэд халдах явдал удаа дараа гарч байна. Тиймээс энэ асуудалд тайлбар өгөхөөр өнөөдрийн хэвлэлийн бага хурлыг зарласан.

Нэг сайдаар “туг тахиад” өнгөрөх биш цаашид хариуцлагын асуудлыг ярих ёстой” гэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

- 202.9.42.222018-11-09 22:03:02

hudalch hulgaich. udahguii ilerne dee. toglolt hiiigeed iiim ikh mungunolno gedegt chin hen ch itgehgui. Jaahan unemshiltei zuiil yri. Undeslelguigeerbhurungujsun bna

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ХҮН Л БАЙХ УЧИРТАЙ ЮМ ДАА

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ххх

ИРГЭН - 202.72.245.1982018-11-08 20:47:34

ххх

Zochin - 202.9.43.1642018-11-08 08:54:41

Hulgaich bas hudalch