Прокуророос 60 тэрбумын хэрэгт холбогдуулан 1400 гаруй хүнийг шалгажээ

УИХ-ын өнөөдрийн /2018.11.07/ чуулганы нэгдсэн хуралдаанд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулж, ажлаа тайлагнаса юм. Энэ үеэр Шадар сайд Ө.Энхтүвшин прокурорын байгууллагаас МАН-ын 60 тэрбумын хэрэгт холбогдуулан 1400 гаруй хүнийг шалгасан талаар онцоллоо.  


Өнгөрсөн 2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн өмнө төрийн албан тушаалыг 60 тэрбум төгрөгөөр наймаалцаж байгаа утга бүхий бичлэг олон нийтийн сүлжээнд тархсан билээ. Тэрхүү бичлэгт өнөөгийн УИХ-ын дарга М.Энхболд, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй, түүний зөвлөх А.Ганбаатар нарын хооронд өрнөсөн гэгдэх төрийн албыг худалдаж ашиг болгон үнэлэх, зөвхөн нийслэлд 60 тэрбум төгрөг босгох тухай хөндөгдсөн байдаг. Тухайн үед энэхүү хэргийг хууль, хяналтынхан шалгасан ч хэргийг хаасан юм. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс бичлэгийг эвлүүлэг гэх дүгнэлтийг хүртэл гаргасан билээ.


Харин АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог 60 тэрбумын бичлэгийн эх хувь нь олдоогүй учир хэргийг хаасан гэдгээ хэлсэн. Тэрбээр "МАН-ын 60 тэрбумын хэргийг гурван байгууллагын мөрдөн байцаах ажилтнууд өөр өөрсдийн чиг үүргийн дагуу ажлын хэсэг гаргаж шалгасан. Хэрэгтэй холбоотой хэд, хэдэн бичлэг гарч ирсэн. Үүнийг шинжилгээний байгууллага шалгаад эвлүүлэг гэж дүгнэсэн. Бичлэг хийсэн төхөөрөмж болон бичлэгийн эх хувь нь олдоогүй. Мөн авлига өгч ажилд орсон гэх баримт байхгүй. Тиймээс прокурор дээрх баримтуудыг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон" хэмээн ярьсан байдаг.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 150.129.143.772018-11-07 14:19:46

Албан тушаалд Очсон нь юу гэж хэлэх вэ дээ албан тушаалаа зайлуулагдсан нь л хэлнэ ш дээ Тухайлбал надаас асуул даа яагаад ажлаасаа өөрчлөгдсөн бэ гэж би бүх баримттай нь хэлээд дэлгээд өгнө ш дээ М уу хулгайчдыг хэн үүнийг бичиж багааг та нар мэдэж л байгаа л даа

ичиж бухимдаж байна - 66.181.170.2152018-11-07 13:29:14

хэн ч авилга өгс албан тушаалд очсон гэж хэлэхгүй шүү дээ ард түмнээ арай л басч доромжилох юм даа

Хэн би авилга өгч ажилд орсон гэж хэлэх вэ. Инээдтэй юм. - 202.9.42.2272018-11-07 12:44:27

Ах

Төрөө - 64.119.26.1502018-11-07 12:39:08

Хаа ха авлига өгч ажилд орсон баримт бас байдаг айн хаа ха