УИХ Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Б.Батзориг гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх  талаар Монгол Улсын ерөнхий прокуророос ирүүлсэн саналыг хэлэлцлээ. Улмаар УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаар УИХ-ын гишүүн Б.Батзориг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан улс төрд нөлөө бүхий этгээд болох Засгийн газрын гишүүний эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон тул мөрдөгчийн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурор хянаад үндэслэлтэй гэж үзэж 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдсэн тухай дурджээ.

Иймээс холбогдох хуульд заасны дагуу Б.Батзоригийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг тавиад байсныг ийнхүү эцэслэн шийдэв.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Zo hin - 66.181.161.152018-11-07 11:08:29

Nam hamgaalah mehanizm

Od - 182.160.32.1112018-11-07 11:06:26

Ene huniig tutgelzuulchivel araas ni olon hun ybah uchir oorsdiin arisaa hamgaalj nohoitoj bgaa ni ter dee