Орост бензиний үнэ өсөв

Засгийн газар болон нефтийн компаниудын хооронд үнэ нэмэхгүй байхаар  тохиролцсон ч, арваннэгдүгээр сарын 6-ны өдрийн арилжааны явцад бензиний бөөний үнэ дунджаар 1,4 хувь  нэмэгдсэн нь  Санкт-Петербургийн олон улсын бараа-түүхий эдийн биржийн мэдээнээс  харагдаж  байна.

Арилжаа эхлэхэд регуляр-бензиний (АИ-92-К5)  үнэ 1,77 хувиар өсч, тонн нь 49,9 мянган рубль болж (Монгол банкны ХI/6-ны өдрийн ханшаар – 1 940 611 төгрөг – ред.,); премиум-95 бензин (АИ-95-5) 2,19 хувь (тонн нь 52,7 мянган рубль); улирал хоорондын дизелийн түлш 1,51 хувь (тонн нь 49,9 мянган рубль); өвлийн түлш 1,4 хувь (тонн нь 56,1 мянган рубль); зуных нь 1,4 хувиар (тонн нь 49,2 мянган рубль болсон байна) өсчээ.

Аравдугаар сарын 31-нд засгийн газар болон нефтийн томоохон компаниудын хооронд тохиролцоонд хүрсэн нөхцөлд  ийнхүү үнэ  өссөн байна. Энэхүү тохиролцооны дагуу нефтийн компаниуд ирэх оны нэгдүгээр сараас л  тодорхой хүрээнд л бензиний үнийг нэмж болох байжээ. Тодруулвал,  Нэмэгдсэн өртгийн татвар нэмэгдсэний нөхөн төлбөрийн хувиар, албан ёсоор хүлээгдэж буй инфляцын түвшинд нэгдүгээр сард 1,7 хувиар, хоёр болон гуравдугаар сард 4,3 хувиар нэмэгдүүлэх гэж байжээ.

Үүнээс гадна, энэ хугацаанд нефтийн бүтээгдэхүүний биржийн арилжаанд  бие даасан арилжаачдыг  оролцуулахгүй аж. Ингэснээр зах зээл  дамын  үнээс салж чадна гэж эрх баригчид үзэж байгаа бөгөөд гэхдээ арилжаачид таван сар сул зогссоноор бизнесээ алдаж болох юм хэмээн нотлож байна.

С.Инда

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Зочин - 49.0.218.1732018-11-07 21:45:15

Тэхээр литр нь 1416 төгрөг гэсэн үг юм байна.

kkk - 66.181.187.902018-11-07 17:59:36

ee harlaa ta nar medtsiimuu

tur - 202.179.24.1202018-11-07 14:25:21

Hudlaa hutsaad baigaarai harinch 95k-r hyamdarsan baina lee...............................

Дорж - 66.249.82.1722018-11-07 13:43:29

Эх сурвалж байхгүй худлаа зүйл зохиож бичиж байна.МАН-ын бензин зардаг луйварчид үнээ өсгөхийн тулд ийм худлаа мэдээлэл цацаж байгаа юм. ОХУ--ын ямар ч мэдээлэлийн хэрэгслээр үнэ нэмэх тухай юу ч гараагүй . Ийм байхад энэ хулгайчууд монголчуудыг дэндүү длромжилж байна. Ингээд байвал бүгийг нь шатаах хэрэгтэй.

ARAI CH DEE - 103.57.92.592018-11-07 13:29:22

ALDGIIN BAINA OCHIGDOR BUURCH BNA GESEN ONOODOR NEMEGDEJ BNA CH GEH SHIG

ARAI CH DEE - 103.57.92.592018-11-07 13:29:22

ALDGIIN BAINA OCHIGDOR BUURCH BNA GESEN ONOODOR NEMEGDEJ BNA CH GEH SHIG

иргэн - 103.26.194.2502018-11-07 12:13:37

буурч байна гээд байхад өсч байна гэж худлаа юм бичих ээ боль за