МАН-ын бүлэг Б.Батзоригийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ

УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр 18 цагийн үед ээлжит бусаар хуралдлаа. Тус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм. Учир нь прокурорын байгууллагаас Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгосон зээлийн асуудлыг шалгахын тулд Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагатай байгаа тухайгаа УИХ-д мэдэгдсэн юм. Прокуророос ирүүлсэн албан бичигт 48 цагийн дотор хариу өгөх ёстой тул ийнхүү тус бүлэг шуурхайлан хэлэлцсэн юм. МАН-ын бүлгийн гишүүд Б.Батзориг хариуцлагаа хүлээгээд сайдын ажлаасаа чөлөөлөгдсөн учраас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэж үзжээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, Ш.Раднаасэд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

Энэ талаарх хуулийн гаргалгааг Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд тайлбарлалаа. 

Тэрбээр “Прокуророос Б.Батзоригийг сайдаар ажиллаж байгаа нь хэргийг мөрдөхөд саад болох учраас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх санал ирсэн. Одоо сайдаас нь чөлөөлсөн учраас УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлэх шаардлагагүй гэж бүлэг үзсэн. Гэхдээ шалгалтын явцад Б.Батзориг сайд гэмт хэрэг хийсэн нь тодорхой болбол түүнийг хуулийн дагуу УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудлыг ярьж болно. Өөрөөр хуулийн байгууллагаар шалгуулахад цааргалзсан зүйлгүй. Хэрэг шалгах процесст хөндлөнгөөс оролцох боломжгүй болсон гэж үзэж байгаа” гэлээ.

Харин МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Б.Батзориг нь эрхлэх асуудлынхаа хүрээнд алдаа гаргасан учраас өөрөө сайдын албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгсөн. Энэ хүрээнд УИХ Б.Батзоригийг ХХААҮ-ийн сайдаас чөлөөлөх асуудлыг хэлэлцэж, гишүүдийн олонх дэмжсэн. Одоо ямар нэгэн байдлаар ЖДҮХС-гийн үйл ажиллагаанд хамааралгүй болсон учраас хууль хяналтын байгууллага шалгах боломжтой” гэв.

Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. 

-УИХ-ын гишүүн Б.Батзориг хууль хяналтын байгууллагаар шалгуулаад буруугүй бол эргээд УИХ-даа орж ирж болохгүй юм уу? 

-Шалгуулахгүй гэсэн ойлголт байхгүй. Б.Батзориг гишүүнтэй холбоотой асуудлыг шалгаад явахад ямар нэгэн хүндрэл гарахгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, хэзээ ч дуудаж байцаасан цагт нь энэ хүн байцаалтаа өгөөд шалгуулаад явах боломжтой. Заавал түдгэлзүүлж байж шалгах шаардлагагүй. Б.Батзориг сайд эрхлэх асуудлынхаа хүрээнд алдаа гаргасан учраас сайдынхаа албан тушаалаас чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Ёс зүйн хувьд хариуцлагаа хүлээсэн. Харин хууль зөрчсөн асуудал мөн эсэхийг хуулийн байгууллагаар шалгаж байж тогтооно. Шалгагдаад хууль зөрчсөн нь тогтоогдвол хариуцлага тооцох асуудал яригдана. 

-УИХ-ын гишүүнээс нь түдгэлзүүлж байж шалгах шаардлагатай гэж прокуророос үзсэн юм биш үү. Б.Батзориг гишүүнийг бүрэн эрхээс нь чөлөөлөхгүй бол хуулийн байгууллагаар шалгах боломжгүй болох юм биш үү

-Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд: Прокурор тухайн хүнийг түдгэлзүүлэн шалгах шаардлагатай гэж үзэж байгаа. Гэхдээ Б.Батзориг гишүүн хуулийн байгууллагын шалгах үйл ажиллагаанд саад болохгүй. Дуудсан цагт нь мэдүүлэг байцаалт өгнө. Шаардсан бичиг баримтыг нь гаргаж өгнө. Өөрийн эрхлэх асуудлын хүрээнд шалгагдаж буй доод албан тушаалтнуудыг шалгахад тэдэндээ нөлөөлж магадгүй гэх үндэслэлээр прокуророос бичиг ирсэн байгаа. Өнөөдөр өөрөөсөө сайдаасаа чөлөөлөгдчихлөө. Сайдаасаа чөлөөлөгдчихсөн учраас харъяалагдах агентлагтаа нөлөөлөх боломжгүй болж байна. 

-Зам, тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатарт хариуцлага тооцох уу? 

-Ёс зүйн хариуцлага хүлээж зээлээ эргүүлэн төлж ард түмнээсээ уучлалт гуйхыг шаардаж байгаа. эхнээсээ уучлалт гуйгаад зээлээ төлж байна. Хэрвээ авсан зээлээ буруу замаар ашигласан байвал хууль хяналтын байгууллагаар тэр нь тогтоогдоно. Уучлалт гуйж буйг би ёс зүйн хариуцлага л гэж үзэж байгаа. 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдлүүд

Бат - 66.249.82.1742018-11-07 08:33:52

Араас нь булай нь хөврөөд эхэлсэн ,одоо оройтсон бороо .. Зальт этгээдүүд хавханд улам л гүн сууж байна.

зочин - 202.9.42.722018-11-07 08:05:39

Энэ засгийн газрыг огцруулахгүй байлгахад содбаарыг буцаах.зөндөө залуус байхад .дандээлтэй 2залуу олоочээ.хаянхярваа чи хайгаачээ.ххааа.замтээ сайдаа дан болгочихвол ажил жигдэрнэ.болбол засгаа олон солиод байлгүй ажилчмаар юм хаянаа