Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдын уран бичлэгийн үзэсгэлэнг үзэж, шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа.

Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохиож буй “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн насанд хүрэгчдийн болон сурагчдын гэсэн ангилалд болж байна.

Өнөөдөр үдээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Мөнх тэнгэрийн бичиг-2018” монгол уран бичлэгийн насанд хүрэгчдийн бүтээл, үзэсгэлэнг үзсэн /мэдээг унших бол энд дарна уу/ бол үдээс хойш Хүүхдийн урлан бүтээх төвд сурагчдын монгол уран бичлэгийн бүтээлүүдийг үзэж, сонирхлоо.

Сурагчдын бүтээлийн ангилалд:

Монгол Улсаас 104,
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг Улсаас 3,
БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орноос 16, нийт 123 сурагчийн бүтээл дэлгэгджээ.

Ерөнхийлөгч сурагчдын шилдэг бүтээлийн эздэд шагнал гардууллаа

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын ахлах ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 5 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Мөнхчулууны Цэнгүүн “Цаасан шувуу” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 50 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Батнасангийн Зэсмаа “Хөх судар” бүтээлээрээ,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн 12Б ангийн сурагч Саранчимэгийн Энхмаа “Чингис хааны билиг сургаал” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 11В ангийн сурагч Намхайнямуугийн Хулан “Морин хуур” бүтээлээрээ
Булган аймгийн Рашаант сумын ЕБС-ийн 10А ангийн сурагч Дорждагвын Алтанцэцэг “Урам хайрла” бүтээлээрээ тус, тус шилдгээр шалгарав.

“Мөнх тэнгэрийн бичиг-2018” үзэсгэлэнд оролцогчдын дунд ангийн ангилалд шилдгээр шалгарсан сурагчид:

ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Соргог “Чингисийн арван хоёр донж-1” бүтээлээрээ,
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн 9Б ангийн сурагч Жамьяансүрэнгийн Номин-Эрдэнэ “Боржигоны бор тал” бүтээлээрээ,
ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын 7-р ангийн сурагч Имкинова Мария “Хүн ахтай, дээл захтай” бүтээлээрээ,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 23 дугаар сургуулийн 9Е ангийн сурагч Ёндонжамцын Золбоо “Мөнх тэнгэрийн бичиг” бүтээлээрээ,
ӨМӨЗО-ны Хөлөнбуйр хотын Шимбарга баруун хошууны Залуучуудын хөдөлгөөний төвийн 7-р ангийн сурагч Чандмань “Чингисийн арван хоёр донж-3” бүтээлээрээ тус, тус шалгарлаа.

Сэтгэгдэл бичих